Систин сүмийн таазыг Микеланжело дөрвөн жилийн турш зуржээ.
Таазны нэг алдартай хэсгийг “Адамын бүтээл” гэж нэрлэдэг аж. Үүнийгээ дуусгахын тулд тэрээр өдөржин гараа өргөх ёстой байсан төдийгүй гар нь хичнээн цуцаж байсан ч бүх сэтгэл, зүрхээрээ ажлаа үргэлжлүүлсэн байгаа юм.
Бүтээлээ дуусаад тэрээр уг фреск зураг дээр сэтгэл хангалуун гэгч нь нэрээ үлдээгээд сүмээс гарчээ. Гадаа нарны туяа цацарч, цэлмэг хөх тэнгэр цэлийгээд л, тэнгэрээр шувууд нисэлдэн байлаа. Микеланжело байгалийн сайхныг бишрэн байснаа ингэж бодов гэнэ.
“Бурхан байгаль дэлхийг ийм үзэмж тансаг бүтээчихээд, Өөрийнх нь урлагийн бүтээл гэдгийг зарлах ямар ч ул мөр үлдээгээгүй байхад би өчүүхэн нэг ханын зураг зурсандаа өөрөөрөө сайрхахыг хүсэж байж.”
Тэгээд тэрээр сүмд буцаж ороод нэрээ арилгав. Түүнээс хойш Микеланжело ямар ч бүтээл дээрээ нэрээ бичээгүй гэдэг.