Иаковын хөвгүүд атаа хорслын улмаас дүү Иосефоо мидианчуудад боол болгон худалдсан тухай Эхлэл номны түүхийг уншаад би их олон зүйл бодов. Юу юунаас илүү аавынхаа сэтгэлийг ойлгоогүйгээс нүгэл үйлдсэн нь харамсалтай санагдлаа.
“Иосеф алга болсон, одоо Симеон ч алга боллоо. Одоо бас та нар Бениаминыг авах гэж байна. Энэ бүхэн чинь надад дэндэж байна!” Эхл 42:36
Иаков Рахелын хөвгүүд болох Иосеф, Бениамин хоёрыг л хайрласан юм биш. Симеоныг хоол хүнс олохоор Египет рүү яваад олзлогдоход нь Иосефыг алдсантайгаа адилхан уй гашуу болж байсан тэр дүр зурагнаас бид бүх хүүхдээ адилхан хайрладаг Иаковын зүрх сэтгэлийг харж болно. Гэвч хөвгүүд нь аавынхаа хайрыг ухааралгүй, өөрсдийн байр байдалдаа гомдоллож, эцэс сүүлд нь төрсөн дүүгээ худалдаж нүгэл үйлдсэн шүү дээ.
Үнэндээ би ч гэсэн Иаковын хөвгүүдээс ялгарах юмгүй байв. Би таланттай, авьяастай ах эгч дүү нараа хараад тэд Бурханаас илүү их анхаарал, хайр халамж хүртээд байх шиг санагдаж, ямар ч шалтгаангүй тэдэнд таагүй ханддаг байлаа. Иаковын хөвгүүдээс ч долоон дор, сүнслэг томоогүй хүүхэд нь би байж дээ.
Эцэст нь Иаковын дөрөв дэх хөвгүүн байсан Иуда өөрийн амь биеийг ч үл хайрхан дүүгээ аврах гэсэн шүү дээ. Одооноос эхлэн би ч гэсэн алдагдсан ах эгч дүү нараа олж, тэдэнд үйлчлэн, тэднийгээ хайрлахын төлөө бүх зүрх сэтгэл, оюун ухаанаа зориулах болно оо.