Эгчийн өчил

Хан Юү Ми, Солонгос Чанвон

6,377 үзэлт

Намайг бага сургуулийн хоёрдугаар ангид байхад өвлийн амралтаар цагаан сарын баяр болж байлаа. Манайхтай их ойр дотно амьдарч байгаад алслагдсан тосгон руу нүүсэн авга эгч маань манайд айлчлан ирэв. Удаан уулзаагүй тэднийхнийг хараад бид бүгд л инээд хөөр боллоо. Буцахынхаа өмнө авга эгч сална гэхээс сэтгэл нь өвдөн, дүү бид хоёрыг гэр рүүгээ авч явмаар байна гээд, энэ тэр юм үзүүлж, амттан шимттэн авч өгсөн юм. Би авгадаа их сайн байсан тул хамт явмаар санагдсан ч хичээл эхлэх гэж байсан төдийгүй машинд суухаараа амархан бөөлждөг гээд ээж аав хоёр маань намайг болиулав. Эцэст нь авга маань манай 7 настай дүүг л авч явсан юм.

Тэр өдөр би жаахан ганцаардсан ч дүүтэйгээ тоглох үүргээс чөлөөлөгдсөндөө сайхан байлаа. Дүүг явснаас хойш нэг өдөр, хэдэн өдөр, нэг долоо хоног, бүр нэг сар өнгөрлөө. Улирал солигдчихоод байхад ч хүртэл дүү маань буцаж ирсэнгүй. Би дүүгээ их санаж байлаа. Тэгээд би аав ээж хоёрынхоо өрөөнд ороод, дүүтэйгээ ярих санаатай харилцуур авсан ч авга эгчийн дугаарыг мэдэхгүй байлаа. Тэгээд би зөвхөн утастай л ярив.

“Би чамайг санаад байна. Хурдан гэртээ ирээрэй, дүү минь.”

Тэгтэл утас дуугарав. Аав байлаа. Аав намайг хэнтэй тэгтлээ удаан ярьсныг минь асуув. Харилцуур аваад хичнээн удсаныг би мэдээгүй л дээ. Аав намайг дүүтэйгээ ярьсныг маань сонсчихож гэж буруу ойлгоод би сандарч, минчийв.

Нэлээн хэдэн өдөр өнгөрсний дараа дүү сая нэг юм ирэв. Дүү үсээ буржийлгачихсан бас Сөүл аялгаар ярьж байлаа. Дүүгээ дахин харсандаа миний баярласныг яана. Гэвч жаахан эвгүй байлаа. Удалгүй дүү бид хоёр урьд өмнөхөөсөө ч таарамжтай санаа нийлдэг болж билээ.

Тэр үеэс хойш 30 жил өнгөрчихөөд байгаа хэрнээ би дүүгээ тэр үед хичнээн их санасныг хэлээгүй л байгаа юм байна. Дараа дүүтэйгээ уулзахаараа инээмсэглэж байгаад хэлнэ ээ. Энэ бүрэг эгчийнх нь хувьд дүүдээ хайраа илэрхийлэх цаг одоо болсон.