Үзэсгэлэнт байгальтай алдартай уулын аманд нэгэн томоохон зоогийн газар байлаа. Жихүүн салхитай өвөл болохтой зэрэгцэн явган аялагчдын тоо цөөрч, зоогийн газраар үйлчлүүлэгчид ч багасаад ирнэ. Тэгтэл нэг өдөр зочин ирлээ. Зоогийн газрын эзний багш холоос зорьж ирсэн нь энэ байлаа.
“За, сайн сууж байв уу? Бизнес хэр байна даа?”
“Таны харж байгаа шиг ганц ч үйлчлүүлэгч алга шив. Асуудал ч их байна аа.”
“Намар ямар байв даа?”
“Намрын өнгө үзэмжийг үзэж сонирхох гэсэн хүмүүс ямар их ирдэг гээч. Ёстой ухаан жолоогүй ажиллана шүү.”
“Тэгвэл зун ямар байдаг уу?”
“Зуны амралт гээд хүмүүс халуунаас дайжин, гэр бүлээрээ их ирнэ ээ. Хөл хөдөлгөөнд ч ёстой нэг даруулж өгнө.”
“Тийм үү? Тэгвэл хавартаа ямар уу?”
“Хүйтний эрч сулрахаар манай зоогийн газар хөл гишгэх зайгүй болдог.”
“За, тэгээд ямар асуудал байгаа юм бэ дээ? Зай завсаргүй ажиллачихаад сая нэг амьсгаа авах цаг гарсан нь харин ч сайхан хэрэг биш үү?”