“Би яваад ирлээ.”
“За, яваад ир дээ!”
“Яваад ирэв үү? Өнөөдөр нэлээн ажилтай байсан байх даа?”
Гэртээ орж ирэхдээ хамгийн түрүүнд гадагшаа гарахдаа хамгийн сүүлд дайран өнгөрдөг газар бол гэрийн үүд шүү дээ. Нэг гэрийнхний хувьд өдөр тутмын ажлын төлөө уулзаж, салдаг орон зай, зочин гийчний хувьд гэрийнхэн хамгийн түрүүнд мэндэлж угтдаг газар шүү дээ.
Гэрт бол хэсэгхэн газар эзэлдэг ч айл гэрийн үүдний үүрэг харин өчүүхэн биш юм. Гэрийнхнээ гарахад нь үдэж, урам хүч өгөөд, гэртээ орж ирэхэд нь баяртайгаар угтан авах үед гэрийн үүд гэдэг зүгээр нэг орж гардаг орон зай биш, харин харилцан ойлголцох, эвсэн нэгдэх орон зай болж хувирах юм.
Энэ сард гэрийнхээ үүдийг хайр дүүрэн газар болгоорой. Гэрийнхнээ орж гарах бүрд нь сэтгэлийн жаргал эдлээд өнгөрдөг газар болгоорой!
- Зөвлөмж
- Үүдэндээ гэр бүлийнхээ инээмсэглэсэн зураг өлгөх.
- Гэрийнхэндээ урам хүч өгөх үг бичиж үүдэндээ наах.
- Гадна мэдэрсэн стресс бухимдлаа гэрийнхээ гадна гөвчихөөд гэртээ орох.
- Гэртээ орж ирэхдээ инээмсэглэн мэнд мэдэх.
- Гадуур яваад ирж буй гэрийнхнээ удаан уулзаагүй хүн шиг баяртайгаар угтах.
- Үүдэндээ гэрийнхнээ үдэхдээ хүч өгөх (тэврэх, гар гараа цохих, гараараа зүрх хийх)
- Гадагшаа гарахдаа гэрийнхэндээ инээмсэглэж мэндлээд гарах.
- Гэрийнхэн нь орж ирэхдээ гартаа ачаатай байвал хурдхан авч өргөх.
- Гуталнууд эмх цэгцгүй байвал эмхэлж цэгцлэх.