Хэл сонгоно уу.

Close

Гэрийнхэнтэйгээ VIP хүн шиг харьц

5,256 үзэлт

“Very important person” (маш чухал хүн) гэх хэллэгийн товчлол VIP гэсэн нэр томьёо нь онцгой үнэ цэнэ, ач холбогдолтой нэгнийг илэрхийлдэг. Бизнес, корпорацийн ертөнцөд VIP гэдэг нь борлуулалт өсгөж, бизнесийн амжилт дагуулдаг өндөр зэрэглэлийн үйлчлүүлэгчид юм. Компаниуд тэдний оруулсан хувь нэмрийг хүндэтгэх үүднээс дээд зэргийн үйлчилгээ үзүүлэхдээ хүч хайрладаггүй.

Ингэхэд бизнесийн хүрээнээс гадна хүний амьдралд жинхэнэ VIP хүмүүс нь хэн юм бол? Мэдээж ар гэрийнхэн маань шүү дээ. Өсгөж хөгжүүлж, аз жаргал гэрэлтүүлж, анхны алхмаас минь эхлээд амьдралын хамгийн том амжилт хүртэл амьдралын бүхий л чухал үед хэзээд дэргэд маань байдаг эрхэм нандин тэр л ам бүлийнхэн маань бие биедээ хамгийн хувиршгүй, хэнээр ч орлуулшгүй VIP нар билээ.

Энэ сард хамгийн үнэ хүндтэй зочдод ханддаг шиг хайртай дотно ар гэрийнхэндээ санаа тавьж, халамжлаарай. Тав тухтай, зочломтгой байдлаараа өндөр зэрэглэлийн зочид буудлуудыг ч гүйцэхээр хэмжээнд гэр орноо халуун дулаан, цэвэр цэмцгэр газар болгон хувиргаарай.

Зөвлөмж
Эелдэг найрсаг, хүндэтгэлтэйгээр мэндэл
Сайхан сэтгэл, тэвчээрээр ханд
Зориуд сэргээх ундаагаар дайл
Ачааг нь хөнгөлөх үүднээс цүнхийг нь үүрч тусал
Орж ирэнгүүт нь гадуур хувцсыг нь нямбайлан өлгө
Амрах тав тухтай орчин бүрдүүлж өг
Үүд орчмоо цэвэр цэмцгэр угт