Гэрийнхнийхээ адил төстэй талыг олох

9,931 үзэлт

Толинд харахдаа аав ээжтэйгээ адилхан санагдаж байсан удаа бий юү? Эсвэл хүүхдийн тань ярих авирлах зэрэг өөртэй чинь адилхныг хараад гайхсан удаа байгаа юу? Таныг ах, эгч, дүүтэйгээ хамт гадагш гарах үед хүмүүс та нарыг нэг гэр бүл гэдгийг огт хэлээгүй байхад мэдэж байсан тохиолдол байхгүй гэж үү? Ойр тойрныхноосоо нөхөртэйгөө, эсвэл эхнэртэйгээ адилхан гэх үгийг хаа нэг сонсож л байсан биз дээ?

Нэг гэрийнхэн бие махбодоос гадна зуршил, сонирхол, хоолны дуршил, дуу хоолой, тэр ч бүү хэл сэтгэл хөдлөлөө илэрхийлэх арга нь ч хүртэл адилхан байдаг. Мэдээж генийн хүч нөлөө байгаа ч гэсэн хүн эргэн тойрныхоо орчны нөлөөнд их автаж, амьдрах орчин нь адилхан нэг гэрийнхэн нэг нэгнээ дуурайдаг нь яах ч аргагүй зүйл. Хамгийн гол нь хайрлавал юуг ч бай дагаж хиймээр санагдаж, ийн дагах явцад адилхан болж байгаа хэрэг.

Энэ сард гэрийнхнийхээ төстэй адилхан зүйл юу гэдгийг өдөр бүр нэгийг олоорой. Хүнд өөртэй нь адилхан хүн илүү сайхан санагддаг гэнэ. Адил төстэй талаа нэг нэгээр нь олж илрүүлэх тусам илүү дотно мэдрэмж төрөхгүй гэж үү?

Зөвлөмж
Гэр бүлээ анхааралтай ажиглаж харах.
“Оюуны телепат тест” хийх. (Арга- нэг хүн “кола • спрайт”, “улбар шар • ногоон”, “уул • далай” гэж хашхирсны дараа тус бүр өөрт чухал санагддаг зүйлээ нэгэн зэрэг хэлэх)
Адил төстэй талаа цаасан дээр бичих.
Адилхан байхын давуу талын талаар ярилцах.
Адил төстэй зүйл дунд засах ёстой зүйлийн талаар ярилцах.
Адилхан байгаасай гэж хүссэн зүйлээ олох.