Солонгосчууд гэрэл гэгээтэй, аз жаргалтай инээж байгаа хүнийг хараад “Инээмсэглэлийн цэцэг дэлгэрч байна” гэж хэлдэг. Энэ илэрхийлэл нь хүмүүсийн баяр хөөртэй инээд хөөр, инээмсэглэлийг цэцэгтэй зүйрлэж буй хэрэг.
Цэцэг нэг л өдөр гэнэт цэцэглэдэггүй шүү дээ. Ямар ч төрлийн цэцгэнд цэцэглэх хүртлээ тодорхой үйл явц гэж юм байх ёстой. Эхлээд үр тарина, дараа нь тэр үр соёолж булцуу гаргана. Энэ үйл явцын дараа бид нүд булаам цэцэгсийг бахдан харна.
Инээд хөөр, инээмсэглэлийн цэцэг дэлгэрүүлье гэвэл эхлээд үр тарих ёстой. Инээмсэглэлийн цэцэг хамгийн сайн ургах таатай орчин бол баяр хөөр, талархлаар дүүрэн сэтгэлийн талбай юм. Уйтгар гуниг, үзэн ядалт ургах зайгүй, зүрх сэтгэлийн үржил шимт хөрсөнд тарьсан инээмсэглэлийн үр хурдан соёолж, булцуу гарган, “хүрэх төдийд л” үзэсгэлэнтэйеэ дэлгэрдэг.
Хараад хараад уйдамгүй, харах тусам үзэсгэлэнтэй инээмсэглэлийн цэцэг!
Зүрх сэтгэлийнхээ талбайг баяр хөөр, талархлаар дүүртэл нь тордоод, өдөр бүр инээмсэглэлийн цэцэг дэлгэрүүлж яваарай. Санаа зовнил, айдас хүйдэс нөмөрсөн хүмүүсийн зүрх сэтгэлийн талбайд ч инээмсэглэлийн цөөхөн хэдэн үр буюу авралын баярт мэдээ тарьж суулгацгаая. Тэгвэл энэ ертөнц улам гэрэл гэгээтэй, өнгөлөг болох буй заа.
Инээмсэглэлийн цэцэг!
Баяр баясгалан, талархлаар дүүрэн зүрх сэтгэлийн талбайгаас хамгийн үзэсгэлэнтэй цэцэг дэлгэрдэг юм шүү.