Санаа зовнилоосоо салах арга

12,747 үзэлт

Хоолны дэглэм бариад эхлэнгүүт л бүр ч хоол идмээр санагдаж, ямар нэг дурсамжийг мартъя гэхээр л харин ч санаанаас гарахгүй байгаад байдаг. Хэн нэгэн “битгий тэг” гэвэл тэгэх тусам нь улам тэгмээр санагддаг. Ингэхэд ер нь яагаад ингэдэг юм бол оо?

Харвардын их сургуулийн сэтгэл зүйч багш Даниел Вегнер оюутнуудыг хоёр баг болгон хувааж, баг тус бүрд өөр өөр заавар өгчээ. А багт “Цагаан баавгайг бод” гээд, Б багт нь “Цагаан баавгайг бүү бод” гэсэн байна. Тэгтэл үр дүн нь А багаас илүү Б баг л цагаан баавгайг илүү ихээр бодсон байжээ.

1970 оны үед АНУ-д нэгэн түргэн хоолны компани чийгийн улаан хорхойгоор ганбургерын гол мах хийдэг гэсэн цуу яриа тархжээ. Уг компани тэр даруй “Манай ганбургерт чийгийн улаан хорхой ороогүй” хэмээн зар сурталчилгаа явуулсан ч борлуулалт нь байнга буурсаар байв. Учир нь зарлал үзсэн хүмүүсийн толгойд харин ч эсрэгээрээ чийгийн улаан бодогдоод байсан болохоор тэр аж. Компани стратеги бодлогоо өөрчилж, сүүн коктейл, шарсан төмс зэргээ голчлон сурталчилж, чийгийн улаан хорхой руу чиглэсэн хүмүүсийн анхаарлыг эргүүлжээ.

Бид ямар нэгэн бодлоо дарах гэх үед харин ч эсрэгээрээ тэр талаар бүр ч илүү их бодогдохыг сэтгэл судлалд “Бодлоо дарах парадокс үр нөлөө” гэдэг. Муу зуршил эсвэл санаа зовнилоосоо салахыг хүсвэл бодлоо дарах гэж хүчлэх гэлгүй харин оронд нь өөр зүйл хийхийг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Хэн хүнгүй л санаа зовнилтой тулгардаг. Тэгэх үед сэтгэлээр унаж, эцэс төгсгөлгүй бодолд автахаас илүүтэй толгойгоо дээш өргөн тэнгэрийг ширтэж, тэнгэрийн хаанчлалыг төсөөлөөрэй. Түүнээс гадна бидэнд санаа зовнил байлаа гэхэд сэтгэлийг маань барьж, биднийг түшиж тулдаг Бурхан хамт байгаа шүү дээ.

“Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг түшин тэтгэнэ. Зөвтийн ганхахыг Тэр хэзээ ч зөвшөөрөхгүй.” Дуу 55:22