Өөрөө ээж болсныхоо дараа л

Ги Гым Жү / Солонгос, Чүнчон

244 Үзсэн тоо

Би Ганвон аймгийн төвөөс алслагдсан тосгонд төрж өссөн. Хөдөө амьдрах өдий төдий сайхан зүйл байсан боловч би зөвхөн хотод л зардаг амттай хүнсийг идэх боломж ховор байгаад харамсдаг байсан юм.

Тиймдээ ч тэр үү хотод амьдардаг байсан авга ах маань манайд ирж, амттан болон бэлгийн багц өгдөг цагаан сар болон төрсөн өдрөө би их хүлээдэг байлаа. Тусгай хоол идэхийн тухайд би ямар их баярладгийг мэддэг болохоороо ээж маань жил бүр л төрсөн өдрөөр гоё гоё хоол хийж өгнө.

Дунд сургуульд ороод би хот руу нүүж, нөхөрт гарах хүртлээ надаас хоёр эгч нэг эгчтэйгээ хамт байсан юм. Манай ээж отгон охин намайг багаасаа гэр орноосоо хол амьдрах болж, өөрөө харж хандаж чадахгүй болсондоо сэтгэл нь хямарч байлаа. Магадгүй тийм болохоороо ч тэр үү ээж намайг гэрлэсний маань дараа ч хүртэл миний төрсөн өдөр болгоноор хоол хийж өгдөг хэвээрээ байгаа байх аа. Уг нь би том хүн болсон хэдий ч төрсөн өдрөөрөө ээжийгээ ширээ засахад дуртай хэвээрээ л байлаа.

Цаг хугацаа нисэн өнгөрсөөр би гэдэг хүн хоёр ч хүүхдийн ээж болж, янз бүрийн хачирхалтай зүйл тохиолдов. Охидын маань төрсөн өдөр дөхөж байтал миний бие өвдөв.

“Ээж маань миний төрсөн өдрөөр бас ингэж өвдөж байсан байх даа?”

Өөрөө ээж болохоос нааш энэ талаар би хэзээ ч бодож байгаагүй юм байна. Тэгээд би төрсөн өдрөө болонгуут ээж дээрээ очлоо. Ээжийн минь нүд нь өвдсөн аятай нулимс нь байн байн гарч байлаа.

“Ээж ээ, нүд чинь өвдчихөө юү?”

Гэтэл ээж маань инээмсэглэн ийн хариулав.

“Жил болгон яг чиний төрсөн өдөр болдог энэ үеэр нүд маань ийм болчихдог юм. Чамайг төрүүлчихээд удаагүй байхдаа би нэг удаа хаалганы завсар нүхээр гадаа хүн байна уу гээд шагайж байлаа. Тэр үеэр л хүйтэн салхи нүд рүү орж гам алдсан шиг байгаа юм. Түүнээс хойш жил болгон яг чиний төрсөн өдөр болохын алдад миний нүд ийм болчихдог юм. Хачин байгаа биз?”

Өмнө нь би ёстой мэдээгүй байж.

Би гэдэг амьтан амттай гоё хоол иднэ гэж хорхойсон хүлээж байхад ээж минь ингэж зовж байдаг байсан байна шүү дээ. Нүд нь өвдчихөөд хоол хийнэ гэдэг ээжид минь хэцүү л байсан байж таараа.

Итгэлийн амьдралдаа ч хүртэл би гэж нэг томоогүй хүн байх юм даа. Сүнсэнд маань амь өгөх гэж тэвчдэг тэнгэр Эхийнхээ зовлон шаналлыг мэдэхгүй ердөө л тэнгэр Эхээс хайр авч баясна.

Одоо би Эхийнхээ золиосыг бага ч атугай ухаарахтайгаа боллоо. Дулаан инээмсэглэлийнхээ ард зовлон шаналлаа нуусан хязгааргүй их хайраа надад өгсөн Эхдээ талархал өргөж байна.