Өдөр бүр тэнгэр Эцэг Эхээрээ бахархах нь

Ха Юүн А / Солонгос, Жонжү

140 Үзсэн тоо

2019 оны нэгдүгээр сард би Бразилын зүүн хойд хэсэгт байдаг Серпипе мужийн төв хот Аракажу руу авралын сураг чимээг тэсэн ядан хүлээж буй ах эгч дүү нараа хайж олохоор ниссэн юм. Тэнд удаан байхгүй гэж бодоод, Бурханы үгийг аль болох олон хүнд тунхаглав.

Харин хүмүүс өөдөөс “Би Бурханы үгийн талаар угаасаа мэднэ ээ. Цаашид Библи үзэх хэрэггүй”, “Библи Эх Бурханыг гэрчилж байж болно л доо. Гэхдээ би Эцэг Бурханд л зөвхөн итгэнэ”, “Та Библийг өөрийнхөөрөө л тайлбарлаж байна шүү дээ” гэх мэтээр хэлж элдэв сөрөг үйлдэл үзүүлж байлаа.

Тэдний ихэнх нь Библид гэрчилж байгаа Эх Бурханд итгэхийг хүссэнгүй. Сонирхож байгаа шинжтэй цөөн хүн байсан ч тэдэнтэй эргэж таарах хэцүү байлаа. Түүнээс гадна аагим халууны улирал байсан тул сайн үр жимс гаргаад тэнгэр Эцэг Эхээ баярлуулна гэсэн миний шийдэмгий байдал цагийн эрхээр мохов.

“Сайныг үйлдэхдээ үл цуцъя. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна.” Гал 6:9

Миний хязгаар хэтрэх шиг санагдах болгонд би энэ ишлэлийг өөртөө сануулж байлаа. Хэдийгээр надад бэрхшээл саад тулгарч байгаа ч гэсэн намайг ийш нь илгээсэн Бурханы хүсэл байгаа гэж би бат итгэж байлаа.

Пентэкостын өдрийн тунхаглалын наадам болов. Сайн мэдээ тараах наадамд бүрэн анхаарлаа хандуулах гэсэндээ би гэр бүлүүдтэйгээ баяртайгаар тунхагласан юм. Тав дахь өдөр нь би цэцэрлэгт хүрээлэн дээр хүүхэдтэйгээ хамт байсан нэг эмэгтэйтэй таарав. Библид байдаг тэнгэр Эхийн оршихуйг баталж үзээд тэрээр Библи илүү үзэхийг хүсэж, ирэх Амралтын өдөр нь Сионд ирнэ гэж амлав.

Амралтын өдөр тэр амласнаараа хүүхэдтэйгээ цуг ирэв. Тэрээр эмэгтэй итгэгчид яагаад толгойны алчуур зүүж байгааг сонирхов. Бурханы тушаалыг нэг нэгээр нь үзсэнийхээ дараа тэрээр шинэ амь хүлээн авлаа.

Бүх юм Библиэр тайлбарлагдаж байгаа нь шинэ эгч дүүд их таалагдав бололтой. Тэрээр гэр нь Сионоос хол байхыг ч үл ажран нөхрийгөө, эгчийгээ, бэр эгчийгээ гээд гэрийнхнээ бүгдийг Сион дээр авчрав. Өнгөрсөн таван сар миний хувьд эрхэм нандин сүнснүүдтэй уулзъя гэвэл тэвчээртэйгээр хүлээх хэрэгтэй гэдгийг ухаарсан чухал цаг үе байлаа. Бурханы гүн гүнзгий хүслийг мэдэхгүйгээс санаа зовж, адгаж, ядарч сульдаж байсан маань ичгэвтэр санагдана. Бүх зүйлд талархалтайгаар, тэвчээртэйгээр хандаж, тэнгэр Эцэг Эхийнхээ тухай уйгагүй тунхагладаг сайн мэдээний үйлчлэгч болъё гэж би шийдсэн.

Анх удаа эгч дүүтэй таарсан тэр цэцэрлэгт хүрээлэн бол миний байнга л сайн мэдээ тарааж байдаг газар л даа. Тэр газар би дэлгүүрийн манаач нарыг таньдаг юм. Тэд надаас тэнгэр Эх хаана байгааг асуусан боловч тэнгэр Эхийг Библи болон Бурханы бүтээл өөрөө гэрчилдэг шүү дээ. Мөн хүүхдүүд эцэг эхээрээ бахархах нь жам ёсны хэрэг. Тэнгэр Эцэг Эхийн хүүхдийн хувиар би дэлхийн үндэстнүүдэд тарж бутарсан тэнгэрийн хүүхдүүд Бурханы дуу хоолойг сонсоод Сион руу эргээд ирэх хүртэл Елохим Бурханаа бүр илүү тунхаглах болно оо.