Өчүүхэн сайн үйлс, их сэтгэл хөдлөл

Бразил, Бразилиа сүм

5,247 үзэлт

Гудамж талбай цэвэрлэх хөдөлгөөний өмнөх өдөр хүчтэй аадар бороотой байлаа. Бороо зогсолтгүй ороод байвал төлөвлөж байсан цэвэрлэх аянаа явуулах хэцүү болох тул бид санаа зовж байлаа. Тэгтэл маргааш нь санаа зовж байснаас маань харин ч эсрэгээрээ тэнгэр цэлмэг, товлосон газраа цугларсан гэр бүлүүдийн маань царай төрх ч гэрэлтэж харагдана.

Цэвэрлэх аян явуулсан Тагуатинга цэцэрлэгт хүрээлэн нь хөл хөдөлгөөн, хүн ам ихтэй худалдааны бүс нутагт байдаг. Тэгээд ч тэр үү гудамжинд нь тамхины иш, чихрийн цаас, дэлгүүрээс гарсан том жижиг элдэв хог новш ихтэй байлаа. Бид усан оргилуур, цэцгийн мандал, зам хавиар гэж ангилж, баг болж хуваагдан цэвэрлэсэн юм. Өргөст ургамлаар хучигдсан, хүний гар хүрэхээргүй цэцгийн мандлын өнцөг булан бүрийн хогийг түүлээ. Зам хавиар хаа хамаагүй хаягдсан хүнд модон банз болон барилгын талбайн тоосго чулууг нэг тийш нь зөөж тавиад, байнгын хөл хөдөлгөөн ихтэй автобусны буудлын эргэн тойрны удаан хугацаанд хараа хяналтгүй хаягдсан, муудсан өмхийрсөн гээд элдэв хог хаягдлыг түүж цэвэрлэв. Гудамжаар өнгөрөх хүмүүс тэгтлээ ажралгүй ажиллахыг маань хараад, ганц нэгээрээ биднийг сонирхож харагдлаа.

Зарим нь утсаараа бичлэг хийж, зарим нь Бурханы сүм гэж ямархуу сүм байдгийг асууна. Цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчмын метроны буудал цэвэрлэдэг эгч “Өдийг хүртэл ингэж цэвэрлэгээ хийдэг сүм харж байсангүй” гээд гайхаж байлаа.

Цаашдаа ч бид байнгын сайн дурын үйл ажиллагаа явуулж, хөрш олны сэтгэлийг илүү их хөдөлгөх болно.