Сайн дурын ажлын сайхан энерги

Хун Хён Жа / Солонгос, Хуасон

4,072 үзэлт

Намян тосгонд гудамж талбай цэвэрлэхийн өмнөх өдөр миний бие хүнд оргиж, толгой өвдөн, ханиад хүрчихсэн юм шиг байлаа. Харин би удаан хугацааны дараа сайн дурын ажилд оролцох боломжоо алдахыг хүсээгүй юм.

Маргааш нь цуглах газраа ирээд шар хантаазаа өмсөөд яагаад ч юм эрч хүч мэдрэгдээд ирэв. Намян зах 5 өдөр нээгдсэн болохоор хүн ихтэй, гудамж талбай хөл хөдөлгөөнтэй, хог новш дүүрэн байлаа.

Бид өндийх ч завгүй хог түүж байсан болохоор хөлс нуруу даган урсана. Үе үе үлээх сэвэлзүүр салхи хүйтэн биш харин ч сэргээнэ. Сайхан цаг агаарт гудамж цэвэрлээд миний толгойн өвчин намдаж, зүгээр боллоо.

Сайн дурын ажлаас мэдэрсэн баяр хөөртэй сэтгэл минь биед ч сайн нөлөө үзүүлсэн бололтой.

Бурханы сургаалыг дагаж хийх юм бүхэн биднийг эрүүл аз жаргалтай болгодог гэдгийг би дахин нэг удаа мэдэрч билээ.