Бяцхан охин ээжийгээ дагаж жимсний дэлгүүрт очив. Ээжийгээ юу авахаа сонгох зуур охин томоотой гэгч нь хүлээж байв. Үүнийг харсан жимсний дэлгүүрийн эзэн охины гарт хоёр алим атгуулав. Ээж охин хоёр баяртайгаар гэртээ хүрч ирлээ. Аав дүү хоёр нь тэднийг хүлээж байв. Охиноо яаж алим авсныг сонссон аав:
“Хөөх, сайн хэрэг шүү. Миний охин дүүдээ нэг алимаа өгнө биз дээ?” гэв.
Тэгтэл охин хэсэг тээнэгэлзсэнээ нэг гартаа байсан алимнаас хазаж, зажилж байснаа залгичихлаа. Тэгснээ нөгөө гартаа байсан алимнаас ч хазчихав. Аав нь охиноо ганцаараа идэх нь гэж бодоод зэмлэх гэх агшинд охин сүүлд амссан алимаа дүүдээ өгөөд:
“Май. Энэ илүү амттай юм байна” гэв.
Аав охиноо яарч зэмлээгүй нь аз болж гэж бодов. Мөн тэрээр хүүхдийнхээ үйлдлийг буруу ойлгож дүгнэхгүйн тулд жаахан уужуу хандах ёстойг ойлгожээ.