WATV.org is provided in English. Would you like to change to English?

Ургац хураалтын ялгаа

153 Үзсэн тоо

Хоёр тариачин боловсорч гүйцсэн арвай хураахаар тариан талбайд гарцгаав.

Нэг нь өглөөнөөс эхлэн амрах сөхөөгүй ажиллаж, нөгөө нь нь үе үе завсарлаж байлаа. Үдийн цайны дараа тэд мөн л өглөөх шигээ ажиллав.

Тэдний арвай хураах ажил бүрэнхий болж байхад сая нэг дуусжээ. Өдөржин амралтгүй ажилласан тариачин духныхаа хөлсийг арчин, хураасан арвай руугаа хараад гайхах нь тэр. Үе үе завсарлага авдаг байсан нөгөө тариачны бухал өөрийнхөөс нь илүү өндөр байв гэнэ.

“Үгүй ээ, яаж ийм юм байж болдог байна аа. Би огт амралгүй ажилласан байхад чиний бухал минийхээс ч их байх юм” гэхэд нөгөө тариачин нь “Би хадах зуураа хадуураа ирлэж байсан байхгүй юу” гэв.