Хүн сайн санааны үүднээс бусдад туслах үед эндорфин гэдэг гормон их хэмжээгээр ялгарч, сэтгэл санаа баяртай болдог төдийгүй энэ нь хүний бие махбодод эерэгээр нөлөөлдгийг судалгааны үр дүн харуулжээ. Үүнийг сэтгэл судлалын мэргэжлийн үг хэллэгээр “Хелпэрс хаае (Helper’s High)” гэдэг гэнэ.
Яг л үгийнхээ утга шиг, хэн нэгэнд туслахад аз жаргалын дээдийг мэдэрдэг гэсэн үг аж. Долоо хоног тутамд 8-с дээш цагийг бусдад туслахад зарцуулдаг 3000 гаруй сайн үйлстний дунд судалгаа явуулахад, тэдний 95 хувь нь “Хелпэрс хаае”-г мэдэрдэг нь тогтоогджээ.
Сайн дурын ажлыг албан хүчээр явуулсан ч мөн л адил. Тэнсэн харгалзах ял авсан хүмүүсээр “сайн дурын ажил” албадан хийлгэхэд эхэндээ хүчээр хийдэг байснаа сүүлдээ өөрсдийн хүслээр хийх болсон тохиолдол олонтоо гардгийг гэмт хэрэгтнүүдтэй ажилладаг нэгэн хуульч яриандаа дурдаж билээ. Сайн дурын ажил гэдэг өрөөл бусдад туслахаас гадна тухайн ажлыг хийж байгаа хүн өөрөө ч өөрчлөгддөг талтай.
“Сайн дурын ажил” гээд ярихаар манай Сионы итгэгчдийг орхигдуулж хэрхэн болох билээ. “Ертөнцийн гэрэл давс болоорой” хэмээн айлдсан Бурханы үгийг дагаад ядарч зовсон нэгэндээ тусламжийн гараа сунган, тусалсан хүн бүрдээ хүч сэлбэж байдаг Сионы гэр бүлүүд маань ямагт л “Хелпэрс хаае”-г мэдэрч буй биз ээ. Тиймдээ ч царайд нь үргэлж инээмсэглэл, баяр хөөр тодорно. Сайн дураараа хийх алив ажлыг нь хүн харсан ч хараагүй ч, тэр л ариун үйлсээ тэд нам гүмхэн өрнүүлсээр л. Өнөөдөр ч… маргааш ч…
Хелпэрс хаае (Helper’s High).
Сайн дурын ажил гэдэг өрөөл бусдад туслахаас гадна тухайн ажлыг хийж байгаа хүн өөрөө ч өөрчлөгддөг талтай.