WATV.org is provided in English. Would you like to change to English?

Эх орноо хайрлах арга

65 Үзсэн тоо

Тусгаар тогтнолын төлөө зүтгэлтэн, сурган хүмүүжүүлэгч Ан Чан Ху багш (1878-1938) гэрлэснийхээ дараахан эхнэрийн хамт АНУ-ыг зорьжээ. Ийн зорьсон учир улс орныхоо хүчийг зузаатган хөгжүүлэх арга нь шинэ соёлд суралцан, эрдэм мэдлэгээ тэлж, чадварлаг хүн хүч бий болгох явдал гэсэн түүний итгэл үнэмшлээс үүдэлтэй байв.

Тэрээр Калифорн мужийн Риверсайдад өдөр нь нутаг нэгтнүүдийн хамт жүрж хураах ажил хийн, шөнө нь англи хэл сурч байв. Тэрээр солонгосчуудыг гадуурхагдан, дорд үзэгдэж байхыг хараад солонгос хүний нэр хүндийг өсгөнө гэдэг юу юунаас илүү чухал болсныг мэдэрчээ. Тиймээс тэрээр ямагт цэвэр цэмцгэр хувцаслаж, нутаг нэгтнүүддээ ч мөн хийж буй ажилдаа ямагт хичээнгүй, үнэнч шударга хандах ёстойг онцолдог байв. Орон байрыг нь замбараагүй хэрэглэдгээс болж америкчууд солонгосчуудад байр түрээслэх дургүй байдаг талаар сонсоод, тэрээр нутаг нэгтнүүдийнхээ гэр орноор нь нэг бүрчлэн очиж, гэрийг нь цэвэрлэн, хөшиг өлгөж, цэцэг тарьж суулгадаг байв.

Эх орныхоо төлөө л бол өчүүхэн зүйлийг ч хайнга үзээгүй Ан Чан Ху багш. Түүний цуцашгүй зүтгэл үй олон нутаг нэгтнүүдэд нь үлгэр дуурайл болж, тэднийг эх орноо хайрлах аргад сургасан ажээ.

“Нэг жүржийг ч асар болгоомжтой түүж авах нь эх оронч үйлс мөн. Тэгж гэмээнэ солонгос хүний талаарх фермерүүдийн ойлголтыг, цаашлаад Солонгос улсын талаарх америкчуудын бодлыг өөрчилнө. Одоо та нар эх орныхоо төлөө ихийг хийж бүтээж байна.” Ан Чан Ху