WATV.org is provided in English. Would you like to change to English?

Эхийн сэтгэл

242 Үзсэн тоо

『Энэ хүн Хятадад “ший” (хааны хоолыг хянадаг түшмэл) гэдэг үгийн гарал үүсэл болсон. Мөн энэ хүн айл гэрийн боолын хувьд гэрийн хамаг л ажлыг хийдэг байсан бөгөөд гэр бүлийнхээ багш нь юм. Энэ хүнийг амьд сэрүүн байхад бүх нутгийг уул нуруу бүрхэж байсан бол өөд болоход нь газар нутаг бүхэлдээ гол усаар дүүрдэг байсан гэх домог бий.』

Энэ хүн хэн бэ? Энэ бол Солонгосын нэгэн телевизийн олон ангит киноны гол дүр бүсгүйн таалгасан алдартай таавар юм. Тийм ээ, хариу нь мэдээж “эх”.

Ший түшмэл хааны эрүүл мэндэд өдөр бүр анхаарч, ямар хоол хүнс хэрэглэхээс зайлсхийх, ямар хоол хүнс биед нь сайн болоход санаа тавьдаг байжээ. Харин эх хүн үр хүүхдийнхээ хаана нь өвдөж байгааг анзаарч, таарахгүй хоол хүнс идчихээгүй байгаа гэж зовнин, гэр бүлийнхээ эрүүл мэндэд санаагаа чилээдэг “ший” юм.

Эх хүн өөрөө өлссөн ч хүүхдээ хооллож ундлан, гэрийнхээ хамаг ажлыг ганцаараа хийн, боолоос ч хүнд хөдөлмөр эрхэлдэг. Гэсэн хэдий ч үр хүүхдийнхээ хувьд амьдрал зааж сургадаг шилдэг багш нь юм. Мөн эх хүн амьд ахуй цагтаа үр хүүхэддээ уул нуруу шиг өмөг түшиг болдог бол ээжийгээ өөд болоход үр хүүхдүүд нь “нулимсан далай” бий болгодог байна.

“Даруу бай.” “Бие биенээ хайрла.” “Цагаа олсон ч, олоогүй ч үгийг тунхагла.” “Хоньдыг минь тэжээ.”

Библид Бурханы бидэнд өгсөн олон тушаал бий. Харин энэ бүх тушаалыг зэрэг биелүүлэх хамгийн баттай арга байдаг нь Эхийн сэтгэл юм.

Тэнгэр Эх алдагдсан хүүхдүүдээ олохоор Өөрийн биеэр энэ дэлхийд ирсэн. Тэнгэр Эх нүгэлт хүүхдүүддээ үйлчилж, бүгдэд нь санаа тавьж, үй олон хүүхдээ нэг бүрчлэн хайрлаж халамжилдаг шүү дээ. Эх алдагдсан хүүхдүүдийнхээ сүүлчийнхийг олох хүртлээ нэг ч хором амарч, тухалж чаддаггүй.

Библийн 66 номон дахь Бурханы бүх сургаалд Эхийн сэтгэл шингэсэн байдаг. Бүх зүйлийг Эхийн сэтгэлээр хийвэл сайн мэдээ цэцэглэн хөгжих нь лавтай.