
“Интернэтээр бараа бүтээгдэхүүн зарвал ямар бол?”
“Сайхан санаа ч чам шиг юу ч хүсэхээргүй сайхан амьдралтай хүн тийм юманд хүч сорих хэрэг байна уу? Ажилгүй хүн л тэрийг чинь орлого олох зорилгоор хийвэл дээр биз.”
Нэр хүндтэй сургууль төгсөөд, ирээдүй нь баталгаатай компанид цалин өндөр, тогтвортой ажил эрхэлдэг, дардан замаар алхаж байсан хүн ажлаасаа халагдах өргөдлөө өгчээ. Интернэт бизнес эрхлэх боломжийг урьдчилан тооцоолж, захиралдаа интернэт худалдааны компани байгуулах санал тавьсан боловч татгалзсан хариу авчээ. Тиймд тэрээр өөрийнхөө бизнесийг эхлүүлэхээр шийдсэн байна. Тэр бол дэлхийн хамгийн том онлайн худалдааны төв болох “Амазон” сайтын үүсгэн байгуулагч Жэфф Безос (Jeff Bezos) юм.
Тогтвортой амьдрал ба шинэ юманд хүчээ сорих гэсэн салаа замын уулзвар дээр зогсож байхдаа тэрээр яаж харамсахгүй байх вэ гэдгийг л бодож байсан аж. Түүний сонголтоо хийх хэм хэмжүүр нь өтөл насандаа өнгөрсөн амьдралаа эргэн дурсахад аль зам нь арай бага харамсал төрүүлэх бол гэдэгт л байв. Наян насны босгон дээрээс өнгөрсөн амьдралаа эргэн дурсахдаа тэрээр 30 настайдаа их хэмжээний мөнгөн урамшуулал авч чадаагүй гэдэгтээ харамсахаас илүүтэй хүчээ сорьж үзээгүйдээ харамсана гэдэгтээ итгэлтэй байсан аж. Тиймдээ ч итгэсэн зүйлээ тэр даруй ажил хэрэг болгож хэрэгжүүлсэн байгаа юм.
Хожим харамсахааргүй амьдарсан гэж хэлж чадах амьдрал нь өнөөдрийн бидний хийсэн сонголтоос л шалтгаалдаг юм.