Энэтхэгийн нэгэн сургууль дээр анги дотор ийш тийш алхах бяцхан хүү гэнэт нэг сайхан санаа олов бололтой хоёр гартаа шохой аваад гарч одно. Хэсэг хэсгээрээ тоглож байгаа хүүхдүүдийн дундуур алхсаар олны хөлөөс зайдуу газар очоод, цементэн шалан дээр нөгөө шохойгоороо маш том зураг зурлаа.
Түүнийг алсаас ажиглаж байсан багш нь дөхөж ирээд зурсан зургийг нь хараад алмайрч орхив. Бяцхан хүү өөрөөс нь хоёр гурав дахин том, гараа дэлгэсэн эмэгтэйн зураг зурсан байлаа. Хүү гутлаа тайлаад, өнөөх эмэгтэйнхээ гаран дээр хэвтэнэ. Энэхүү бичлэг “Ихэнх хүний мэдээжийн авч л байх ёстой юм шиг санадаг эхийн хайрыг хэн нэгэн ингэтлээ үгүйлдэг байх нь” гэсэн үгээр дуусна.
Энэ бол Энэтхэгт хийсэн “Шохой” гэдэг хоёр минутын кино. Уг кинонд гардаг бяцхан хүү Иракийн дайны уршгаар аав ээжээ жинхэнээсээ алдсан хүү байжээ. Эхийнхээ халуун дулаан энгэрийг үгүйлж, тэврийг нь мэдрэх гэсэндээ хүйтэн цементийг ч үл тоон дээр нь хэвтсэн байна шүү дээ. Ээжийгээ үгүйлсэн хүүгийн сэтгэл үнэхээр зүрх шимшрүүлэм байлаа.