WATV.org is provided in English. Would you like to change to English?

Орон зай цаг хугацааны хил хязгаарыг давсан гайхамшигт ертөнцийг танин мэдэх арга

149 Үзсэн тоо

Бизнесийн ухааны эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч Питер Дракер философи, улс төр, бизнесийн удирдлагын профессор багш байсан төдийгүй орчин үеийн бизнесийн удирдлагыг үндэслэгч юм. Бага байхад нь түүний аав ээж гэртээ элдэв хурал чуулган зохион байгуулж, эдийн засагч Шумпетер, Хайек нарыг, зохиолч Томас Манн, сэтгэл судлаач Фрейд зэрэг янз бүрийн салбарынхныг урьж оролцуулдаг байжээ. Эдгээр хүмүүстэй уулзаж ярилцаж байсан нь түүнд мэдлэгээ тэлж, өргөн цар хүрээтэй сэтгэхэд нь ихээхэн нөлөөлсөн байна.

Туршлага гэгч нь аливаа хүний амьдралд чухал өв хөрөнгө байх нь мэдээж. Гэвч хэн нэгэнтэй нүүр тулан уулзалгүйгээр, мөн алс хол явах шаардлагагүйгээр агуу багш нараар заалган суралцаж, насны зааг, улс орны хил хязгаарыг даван туршлага хуримтлуулах арга бий. Тэр бол ном унших юм. Янз бүрийн салбарын ном уншиж судлах явцдаа бид зохиогчийн мэдлэг, туршлагыг нь илүү гүнзгий шимтэн судалж, аливааг ойлгож эргэцүүлэх хүрээгээ тэлж байдаг шүү дээ. Үүнийг шууд бус туршлага гэж нэрлэдэг аж.

Зохион бүтээгч Эдисон багаасаа л номын хорхойтон байв. Тэрээр гучаад насандаа өөрийнхөө судалгааны лабораторидоо номын сан байгуулж, салбар салбарын чиглэлээр 500 орчим ном, тогтмол хэвлэл худалдан авч номын сандаа тавьжээ. Түүгээр ч зогсохгүй тэрээр АНУ дахь нийт номын сангийн бүх номыг уншихсан гэж хүсдэг байсан гэнэ.

“Би ямар нэг шинэ нээлт хийхээсээ өмнө эхлээд холбогдох номыг нь хайж олоод уншдаг. Хэн нэгний хэдийнээ бичсэн зүйлийг нэг бүрчлэн бодож эргэцүүлнэ. Тиймээс л эдгээр номнууд энд байгаа юм” хэмээн тэрээр өгүүлсэн байдаг.

Эдисоны номноос олж авсан мэдлэг нь л түүнийг алдартай зохион бүтээгч болгосон байна.

Библид цаг хугацаа, орон зайн хил хязгаарыг давсан гайхамшигт ер бусын ертөнцийн талаар тэмдэглэсэн байдаг. Зовлон гуниг, уй гашуу, үхэл хагацал байхгүй тэр ертөнцөд мөнх амьтай хүмүүс л өдөр бүр баяр баясал, аз жаргал эдэлнэ. Хэдийгээр тэрхүү газрыг бид нүдээр харж, сэтгэлдээ төсөөлөх аргагүй ч зөвхөн Библиэр дамжуулан шууд бус байдлаар мэдрэх юм. Библи бол ер бусын нууцлаг тэр ертөнц рүү явах арга замыг зааж өгдөг цорын ганц гарын авлага. Тэнгэрийн хаанчлалыг олж илрүүлэн, мөнхийн ертөнцийг бүтээсэн Бурханы амин амьсгалыг мэдрэх хүртлээ Библи судалж үзэцгээе.