WATV.org is provided in English. Would you like to change to English?

Боломж

278 Үзсэн тоо

19-р зууны эхэн үед Европт томоохон амжилт олсон Ротшильд банк Америкт шинэ салбараа нээхээр төлөвлөж байжээ.

Нэг өдөр банкны захирал чадварлаг ажилтнаа дуудаад асууж гэнэ.

“Бид Америкт шинэ салбараа нээх төлөвлөгөөтэй байгаа. Одоо л хамгийн тохиромжтой цаг гэж бодож байна. Явах бэлтгэлээ хийхэд чинь хэр их хугацаа шаардагдах вэ?”

Ажилтан хэсэг бодолхийлснээ арав хоног хэрэгтэй байх гэж хариулжээ. Захирал түүнийг явуулж, өөр нэг ажилтнаа дуудаад яг адилхан асуулт асуув. Мөнөөх ажилтан дөрөв хоногийн дараа явах боломжтой гэж хэлэв.

Захирал өөр нэг ажилтныг дуудан асуухад тэр ажилтан ингэж хариулжээ.

“Шууд одоо явсан ч болно.”

“Сайн байна. Та энэ мөчөөс эхлэн Сан Франциско дахь салбарын дарга боллоо.”

Энэ хүн бол Ротшильд банкны Сан Франциско дахь салбарын даргаар ажиллаж байгаад хожим дэлхийн хамгийн баян хүн болсон Юлиус Мэй юм.