
“Сурах боломжоо алдсан.”
“Олон чухал боломжоо алдаж, хором мөчийг ашигтай өнгөрүүлээгүй.”
“Ар гэр, найз нөхөддөө хангалттай цаг гаргаагүй.”
Америкийн Корнелийн их сургуулийн сэтгэл судлалын профессор Томас Гиловичийн хийсэн судалгаагаар хүмүүсийн амьдралаа эргэн хараад хамгийн их харамсдаг зүйлс энэ.
Түүний санал асуулгад “Та хийсэн хэр нь хийгээгүй байсан ч болоосой гэх харуусал чинь юу вэ?”, “Та хийгээгүй хэр нь хийсэн байсан ч болоосой гэх харуусал чинь юу вэ?” гэсэн хоёр асуулт байжээ. Уг судалгааны үр дүн хийсэн үйлдэлдээ харамсахаасаа илүү хийгээгүй үйлдэлдээ их харамсдагийг харуулсан байна. Хүмүүс ер нь хийж үзээгүй зүйлээ төсөөлөхдөө амьдрал нь одоогийн нөхцөл байдлаасаа илүү дээрдэх байсан гэж бодож төсөөлөх хандлагатай байдаг учраас биелээгүй боломжууд нь илүү сэтгэлийн дарамт өгдөг аж.
Хүн л юм хойно бид алдаагаа давтаж, харамсаж суух энүүхэнд. Гэхдээ арай бага харамсах, харамсахгүй байх арга бий. Профессор Гилович.
“Аз жаргалтай амьдаръя гэвэл зүгээр л хийж бүтээ” гэсэн энгийн хэрнээ гүн утгатай зөвлөгөө өгч байна.