WATV.org is provided in English. Would you like to change to English?

Гэрийнхнийхээ ядаргааг тайл

451 Үзсэн тоо

Хичээл сургууль, ажил алба, гэр орон гээд бидний бие ядаргаанд ордог. Ядаргаа удаан үргэлжилбэл бие сэтгэлд муу нөлөөтэй. Ядаргаанаас ангижрах олон аргын дунд юу юунаас хүчтэй нэгэн ядаргаа тайлагч байдаг. Энэ бол гэр бүлийн хайр.

Хүнд хэцүү өдрүүд болж өнгөрлөө гэхэд гэртээ ирээд, гэрийнхэнтэйгээ ярилцаж инээлдсэний дараа сэтгэл санаа амар тайван болдог доо. Тэгж л стресс тайлагддаг. Энэ сард гэр бүлийн хайрыг хэрэгжүүлж, гэрийнхнийхээ ядаргааг тайлаарай. Хайртай хүмүүстээ урам зориг өгөхийн хажуугаар өөрийнхөө ядаргааг ч бас тайлаад авна шүү дээ.

Зөвлөмж
Гэрийнхэндээ зөөлөн массаж хийж өгөх.
Гэрийнхэнтэйгээ цуг сунгалт юм уу богиновтор дасгал хийх.
Гэрийнхнээ ямар нэг юмыг амралтгүй хийгээд байвал жаахан ч гэсэн тусал.
Гэртээ дөнгөж орж ирсэн нэгэндээ аяга ус хийж өгөх.
Гэрийнхнийхээ хөлийг халуун бүлээн усаар угаах.