Нэг л мессеж

10,574 үзэлт

Испанийн зохиолч Ферран Рамон Кортесын бичсэн “Таван гэрэлт цамхгийн арал (The Island of the Five Lighthouses)” гэдэг номонд хүмүүсийн харилцаан дээр гарч ирдэг асуудлыг шийдвэрлэх явцыг таван гэрэлт цамхгаар харуулсан байдаг. Номын агуулгаас товч дурдъя. Зохиолын гол дүр нэг илтгэл тавьж, өөрийгөө сайн тавилаа гэж боджээ. Гэтэл сонсогчдын хандлага бодсоноос нь тэс өөр, нэг л хайнга хөндий байхыг хараад нэлээн сандарч л дээ. Тэгээд багшаасаа учрыг нь лавлахад тэр багш нь өөрөө шууд хариулахыг урьтал болгосонгүй. Харин таван гэрэлт цамхаг байдаг арал руу очоод тэдгээрийг нэг бүрчлэн ажиглаад асуултынхаа хариуг олохыг зөвлөж гэнэ. Эхний цамхгийн өгөх сургамж нь их сэтгэл хөдлөм аж.

Тэр гэрэлт цамхаг шөнө бүр 3000 гаруй удаа тасралтгүй анивчдаг. Жилийн 365 хоногийн турш ямар ч амралтгүйгээр харанхуй шөнө далайгаар хөвж яваа онгоцнуудыг гэрэлтүүлж өгөх үүрэгтэй гэрэлт цамхаг ердөө нэг л мессеж дамжуулна. Ямар ч хүн хараад ойлгохуйц нэг мессежийг тасралтгүй дамжуулах ёстой гэдэг нь эхний гэрэлт цамхгийн өгч байгаа сургамж байв.

Бид харанхуй ертөнцөд үнэний гэрлийг гэрэлтүүлэх Бурханы эш үзүүлэгч нар. Хаашаа явах ёстойгоо ч мэдэхгүй, замаа алдан төөрч яваа сүнснүүдийг аюулгүй зам руу хөтлөхдөө цэцэн цэлмэг гоё чамин үг яриа, олон үг шаардлагагүй юм. Дамжуулахыг хүссэн мессежээ л тэр гэрэлт цамхаг шиг итгэлтэйгээр тасралтгүй дамжуулаад байхад болох юм. Бид бүхний дамжуулах учиртай мессеж ердөө дэлхий ертөнцийг гэсэн Бурханы сэтгэл юм шүү.

“Тэрээр бүх хүн аврагдаж, үнэний мэдлэгт ирээсэй гэж хүсдэг.” 1Тим 2:4