Инээмсэглэл

9,824 үзэлт

“Инээвэл ерөөл дагалдана” гэдэг Солонгосын зүйр үгт гардаг шиг инээлээ гээд алдах юм юу ч байхгүй. Харин инээд олон янз. Биднийг инээх үед нүдний маань эргэн тойрны булчин агшиж, үрчийдэг. Хуурмаг биш жинхэнээсээ инээхийг “Дүчений инээмсэглэл (Duchenne smile)” гэдэг аж. Үүнийг анх нээж илрүүлсэн сэтгэл судлаачийн нэрээр ийн нэрлэсэн аж. Дүчений инээмсэглэл нь баяр хөөрийг мэдэрч байдаг бидний тархийг өдөөдөг байна.

АНУ-ын нэгэн их сургуулийн профессор багшийн туршилтаар инээдний төрөл нь амьдралын чанарт нөлөөлдөг байна. Уг профессор багш сургуулийнхаа жил тутам хэвлэн гаргадаг номноос 111 эмэгтэйн инээмсэглэлд дүн шинжилгээ хийж, тэдний 30 жилийн амьдралыг эрж хайн, судалжээ. Жинхэнээсээ инээмсэглэсэн төгсөгчид нь өдөр тутмын амьдралдаа стресс багатай байсныг, албадмал инээсэн бусад төгсөгчдөө бодвол хүмүүстэй хамаагүй сайхан харилцаатай байдаг байсныг илрүүлж, тэдний ихэнх нь аз жаргалтай, эрүүл энх амьдралтай байсан гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

Библид Бурханы хүүхдүүдийг Исаактай адил амлалтын хүүхдүүд гэсэн байдаг (Гал 4:28). Исаак гэдэг нь “инээмсэглэл”, “инээд хөөр” гэсэн утгатай. Инээмсэглэх тухайд хэрэв хэцүү, эвгүй санагдаж байвал танд “Исаак” гэдэг нэр зохихгүй гэсэн үг. Толинд нэг хараарай.

Инээмсэглэхэд дасгал сургуулилт хэрэгтэй. Инээцгээе. Авралын ивээлээ бодоод баяртайгаар, биеэ барилгүйгээр инээж хөхөрцгөөе. Жинхэнэ инээд хөөр гэдэг бол биднийг Исаакийн адил амлалтын хүүхдүүд гэдгийг маань тодорхойлох юм шүү.