Сүнсний GPS

9,205 үзэлт

Та огт таньж мэдэхгүй газар руу явахдаа GPS-тэй бол сэтгэл амар байх байх. GPS-д тухайн газрын нэр эсвэл байршлыг оруулахад л хангалттай. Дараа нь GPS таныг эелдэг дуу хоолойгоор удирдан чиглүүлж, байршил, орчин тойрныг чинь нарийвчлан харуулна. Мөн таныг зорьсон газрынхаа хажуугаар санамсаргүй өнгөрөх юм уу эсвэл буруу замаар даялахад чинь дахин хайлт хийж танд шинэ зам санал болгоно. Зүг чигийн баримжаа муутай хүмүүсийн хувьд GPS нь нэг газраас нөгөө газар руу төөрөн тэнүүчлэхээс хамгаалах үнэнч хөтөч юм.

Таны тав тухыг хангахын тулд GPS тогтмол шинэчлэл хийхийг шаарддаг. Хэрэв шинэчлэл хийхгүй бол GPS шинээр бий болсон замын мэдээллийг уншиж чадахгүйгээс танд гэнэт буцаж явах хэрэг гарч болзошгүй юм.

Итгэлийнхээ зорьсон газар руу явахдаа ч бид сүнслэг GPS-ээ байнга шинэчилж байх учиртай. Арга нь тун энгийн. Хамгийн дөт бөгөөд хамгийн хамгийн оновчтой замыг туулж, зорьсон газар болох тэнгэрийн хаанчлалдаа хүрэхийн тулд бид үргэлж Эхийнхээ цагт нь бидэнд өгдөг үг сургаалыг сонсох ёстой.

Хэдийгээр танд өөрт тань Эхийн заасан замыг сайн дагаж байгаа мэт санагдаж магадгүй л дээ. Гэсэн хэдий ч та маш холуур тойроод байж мэдэх тул үргэлж шалгаж байгаарай. Одоо та Эхийн заасан замыг дагаж байна уу?