Японы өмнөд хязгаар хүртэл

У Сын Гвон / Япон, Осака

270 Үзсэн тоо

Япон улс нь дөрвөн том арал бүхий үргэлжилсэн арлаас тогтдог бөгөөд эргэн тойронд нь тоо томшгүй олон жижиг арал байдаг. Тэр дөрвөн том арал дундаас Японы өмнө зүгт байдаг арал нь Кюшу арал юм. Кюшу арлаас онгоцоор хоёр цаг орчим өмнөд зах руу явбал Окинава гэж жижиг арал ч бий. Яг одоо нэг үйлчлэгч тэнд гэр сүм хариуцаж, хэдэн ах эгч дүү нар итгэлээ сахиж байгаа.

Окинавад гэр сүм байгуулагдсанаас хойш багагүй хугацаа өнгөрч байгаа ч харамсалтай нь үнэнийг хүлээж авсан олон сүнс янз бүрийн итгэлийн шалгуур, урхи саадыг ялж чадалгүй унаж, тэр үйлчлэгчийн хүүхдүүд ч өөр нутаг руу шилжсэнээс болоод тийм ч олон итгэгч байгаагүй юм. Манай тэр үйлчлэгчид хэцүү л байсан баймаар. Гэвч тэрээр “Би ганцаардахгүй ээ. Эх маань надтай хамт, тэнгэрийн ах эгч дүү нар маань миний төлөө залбирч байгаа шүү дээ” гэж итгэлтэйгээр ярина.

Тийм бэрхшээл дунд ч өөрийгөө тайван байлгаж байсан тэр үйлчлэгч үнэнийг хүлээн авахыг хүссэн хэдэн сүнс тэнд байгаа болохоор биднийг ирээч гэсэн юм. Түүнээс дуудлага авсан даруйдаа бид төлөвлөгөө гаргаж, гуравдугаар сарын эхээр Окинаваг зорилоо. Окинавад маш хөөрхөн цэвэр ариун сэтгэлтэй сүнснүүд биднийг хүлээж байлаа.

Матаюуши эгч дүү үнэнийг хүлээж авахаасаа өмнө Шинто шашны тахил өргөдөг сүм дуганд очих их дуртай байжээ. Библийн үг сонссоныхоо дараа ч хүртэл эгч дүү шүтээндээ мөргөж байсан талаараа манай үйлчлэгчид хэлсэн байлаа. Эгч дүүгийн төлөө үйлчлэгч санаа нь ихэд зовж гэнэ. Тэгтэл хэдэн өдрийн дараа эгч дүү буцаж ирээд “Би баптисм хүртмээр байна” гэж хэлжээ.

Бурханы үгийг сонссоныхоо дараа шүтээнд мөргөж байгаа нь зөв гэж санагдахгүй байсан тул өмнө нь байнга л очиж мөргөдөг байсан хийдийнхээ дотогш оролгүй эргээд явсан гэнэ. Тэр үеэс хойш баптисм хүртэх гээд хүлээж байсан юм билээ. Эцэст нь баяр хөөртэйгөөр Бурханы хүүхэд болсон доо.

Тэр эгч дүү шиг шинэ амийн ерөөл авсан ах эгч дүү нар бий. Тэд Америкийн цэргийн ангиас ирсэн солонгос, япон, америк хүмүүс байлаа. Хэл сайн нэвтрэлцэхгүй байсан ч бие биедээ Бурханы хүүхэд болсондоо баяр хүргэцгээнэ. Бараг л баяр наадам шиг юм болж байлаа.

Хоёр дахь өдөр нь хэдэн сарын өмнө тэнгэрийн гэр бүл болцгоосон хэдэн шинэ ах эгч дүү нартай Библи үзэв. Гурван айл гэрээрээ өнгөрсөн жилийн аравдугаар сард авралын ерөөл авсан байсан юм. Харин өнгөрсөн хэдэн сард итгэл нь маш хөөрхөн болж өсөж байгаа.

Шөнөжин ажилласныхаа дараа хамт цугларч ядарсан шинжгүй, нүд нь гялалзан Библи сурна. Эцэг Эхийн сайн мэдээний хөлийн мөрийг санан, ариун хайр золиосыг нь ухаараад нулимс дуслуулан байгаа тэднийг хараад миний сэтгэл ч уярав.

Окинавад хоёр өдөр өнгөрөхөд сэтгэл хөдлөм мөч дүүрэн байлаа. Бидний Фукуока руу буцах цаг боллоо.

“Дахиад ирээрэй, за юу.”

Би тэднийг тэнгэрийн гэр бүл нэмж олох бүрд нь эргэж ирнэ ээ гэж хэллээ. Тэгтэл тэд “Бид хичээнгүйлэн тунхаглаад удахгүй таныг дахиж дуудна аа” гэж тангараглаж байлаа.

Нээрээ л тэдний тэр удахгүй гэдэг нь удаа ч үгүй болж, буцаж ирснээс маань хэдэн өдрийн дараа тэд утсаар ярив. Кубода гэдэг шинэ эгч дүүгийн эрэгтэй дүү нь, эхнэр нь бас өөр гурван сүнс үнэнийг хүлээж авахаар шийджээ. Окинаваг орхисон өдрөөс хойш эгч дүү тэр дүүдээ авралын зар тарааж л дээ.

Эхэндээ Библи заахдаа маруухан байж гэнэ. Эгч дүү дүүдээ сайн мэдээ тараахгүй л бол тэвчиж чадахгүй байсан аж. Тэгээд эрэгтэй дүүгээ сонирхолгүй байгааг нь олж хараад, өөрөө Библи жаахан түлхүү сурч, дүүдээ дахин дахин тунхаглажээ. Эцэст нь дүү нь төдийгүй дүүгийнх нь эхнэр болон гэрийнхнийх нь сэтгэл нээгдсэн байв.

Тэднийг удаан хүлээлгэхгүйн тулд би удахгүй Окинава явна аа. Японы хамгийн өмнөд захын жижиг арал Окинавад ч хүртэл тийм хөөрхөн сүнснүүдийг цуглуулсан Бурхандаа талархал өргөж байна. Эцэг Эх минь ээ, тэнгэр Эхийгээ санаж Японы Кюшу, Окинавад хичээнгүйлэн авралын зар тарааж байгаа хүүхдүүд дээрээ их ерөөл зөвшөөрч өгөөрэй.