WATV.org is provided in English. Would you like to change to English?

Хайрын утас

512 Үзсэн тоо

Нэгэн биологич эрдэмтэн модны мөчир, саглагар өвсөөр гэр хийдэг аалзыг ажиглан судалж, сонирхолтой зүйл олж тогтоожээ. Эмэгчин аалз зулзагануудад нь гаднын ямар нэг аюул учрахад өөрөө хичнээн хол байсан ч зулзаган дээрээ сум харвах мэт хурдан хүрч очдог байна. Эмэгчин аалз зулзагануудынхаа дэргэд нь байгаагүй хэрнээ тэдэнд аюул учирсныг яаж мэдээд, яаж тийм хурдан очиж амжсан нь өнөөх эрдэмтний анхаарлыг татаж гэнэ.

Тэгээд илүү нарийн ажиглалт хийхээр шийджээ. Үр дүнд нь сонирхолтой зүйл илрүүлэв. Эмэгчин аалз зулзагануудтайгаа нарийхан утсаар холбогдсон байж. Зулзагануудад нь дайсны аюул тохиолдож нааш цааш гүйлдэхэд эх аалзтай холбогдсон утас татагддаг байна. Үүнийг мэдэрсэн эмэгчин аалз зулзаган дээрээ маш хурдан хүрдэг ажээ.

Бид ч үүний адил Бурхантай нүдэнд харагдахгүй утсаар бат холбогдсон байдаг. Юу ч тасалж дийлдэггүй хайрын утас гэгч энэ буюу.

“Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу, шахалт уу, хавчлага уу, өлсгөлөн үү, нүцгэрэл үү, аюул уу, илд үү?” Ром 8:35

Бид Бурхантай холбогдсон ийм утаснаас төвөгшөөж, өөрсдийн дураар энэ утсыг таслах гэх мунхаг үйлдэл гаргахгүй л бол бидний сүнсэнд аюул тохиолдох агшин бүрд Бурханы тусламж аяндаа ирнэ. Иймээс бүгдээрээ тэнгэрийн хаанчлалд орон ортлоо Бурхантай холбогдсон энэхүү уяанаас тас зуураад, эцэс хүртэл явцгаая.