WATV.org is provided in English. Would you like to change to English?

​Үндсэн мөн чанарт хүрэх нь

72 Үзсэн тоо

Багаасаа л зураач болохыг хүсдэг байсан нэгэн залуу байжээ. Тэрээр төрсөн нутгаасаа явж, алдартай зураачийн гэрт очив. Тэгээд тэрээр “Би танай гэр орны ажлыг хийе. Харин та надад зураг зурах арга зааж өгөөч” хэмээн шалав. Өнөөх зураач түүний хүсэл эрмэлзлийг хараад шавиа болгон авч гэнэ. Зураачийн бүтээлүүдийг хуулбарлан зурж зурах ур чадвараа хөгжүүлсэн залуу цаг хугацаа өнгөрөх тусам өөрийнх нь зураг багшийнх нь зурагтай адилхан байх болсныг хараад санасандаа хүрсэндээ баярлав.

Гэтэл нэг өдөр залуу багшийнхаа зурсан хоёр бартай зургийг яг адилхан дуурайлган зурж дууслаа. Сониуч зандаа хөтлөгдсөн тэрээр багшийгаа өөрийнхөө зургийг олж чадах болов уу гэж сониуч зан төрөн, зурсан зургаа багшийнхаа зураг гээд эргүүлэн өгчээ. Тэгтэл багш нь тэр даруй мэдчихээд ихэд уурлах нь тэр. Жирийн үед багшийнхаа уужим дөлгөөн дүр төрхийг л хардаг байсан залуу том алдаа хийснээ ухаарч, байдгаараа уучлалт гуйв. Багшийнх нь уур намжиж жаахан тайвширсан үед нь залуу болгоомжтой гэгч нь ингэж асуулаа.

“Намайг яаж ч харсан энэ хоёр зураг ав адилхан байгаа юм даа. Гэтэл багш та яаж ялгаад байна?” гэв.

“Ээж барынх нь харцыг хар даа. Хүүхэн хараан дотор бамбарынх нь дүрс туссан байгаа биз дээ? Ер нь юмны гадна байдлыг хуулбарлах амархан ч үндсэн мөн чанарт хүрэх хэцүү байдаг жамтай. Аливаа зүйлийн дотор нь нуугдсаныг ч ойлгож чаддаг нүдтэй байх хэрэгтэй” гэсэн гэдэг.