Зулзаган мод суулгасан минь
Бруна Карвало дэ Лима / Бразил, Каноас
Каноас Сионыхон Хотын захиргааны Байгаль орчны хэлтэстэй хамтран сайн дурын ажил явуулах төлөвлөгөө гаргав. Бидний хийх ажил цэцэрлэгт хүрээлэнд зулзаган мод суулгах байлаа.
Арга хэмжээний өдөр бид цэцэрлэгт хүрээлэнд эрт цуглацгаав. Байгаль орчны хэлтсийн төлөөлөгчид болон уригдсан байгаль орчны мэргэжилтэн сайн дурын ажиллагаанд оролцож байгаад талархлаа илэрхийлэн, мод тарихын чухлыг ярив.
“Хүн өдөрт дор хаяж 8 аяга ус уух хэрэгтэй гэж ярьдаг даа. Ирээдүйд харин байгаль орчны бохирдлын улмаас ус ховордож үнэтэй болно. Зөвхөн ус ч биш. Агаарын бохирдол ч их байна. Олон улс орон цэвэр агаар гаргаж авах том зохиомол төхөөрөмж хийх хэрэгтэй болно. Ийм байхад байгаль орчны бохирдлыг багасгахын тулд бидний одоо хийж чадах зүйл нь мод суулгах юм.”
Байгаль орчны мэргэжилтэн мод нь зөвхөн хүчилтөрөгч гаргаад зогсохгүй агаарт их хэмжээний ус ялгаруулдаг. Энэ нь хэт халуунаас сэргийлэх борооны үүлийг бий болгоход хувь нэмэр үзүүлдэг гэж ярьж байв. Энэ үг мод суулгахаар бэлэн зогсож байсан бидэнд юунаас ч илүү урам дэм болсон юм.
Эхлээд ах дүү нар явган хүний замын хажууд нүх ухаж чулууг нь түүв. Тэгээд эгч дүү нар цементний хагархай болон хогийг нь арилгаж модоо суулгана. Цаг өнгөрөх тусам нар хурцаар шарж байсан ч бидний царай инээд хөөр дүүрэн байлаа. Нэгдмэлээр ажиллаад бүгд л их сайхан харагдаж байсан юм.
Ах эгч дүү нартай цуг ажиллах зуураа би дунд сургуульд байхдаа сурснаа санав. Мод бидний боддогоос илүү мэдрэмжтэй. Тийм болохоор сайн хөрсөнд суувал үндэснээсээ ус чийг, шим тэжээлээ илүү авна. Өндөр ургаад ирэхээрээ унахгүйн тулд дэмжлэг хэрэгтэй болдог гэх зэргийг сурч байснаа би нэхэн саналаа.
Үнэнийг хүлээгээд авчихсан сүнснүүд яг л мод шиг юм даа гэж бодогдоно. Нэг сүнс итгэлээр үндэслэж амийн ус аваасай гэж хүсэж байвал бид сайн хөрс болох хэрэгтэй. Тэгж байж сүнс амьдарч чадах юм. Үүний төлөө бид үргэлж Бурханы үгээр дүүрч, сайн үйлс хийх хэрэгтэй. Мөн тэр сүнсээ итгэл дотроо хүчтэй болж өсөхөд нь тусалж дэмждэг байх хэрэгтэй.
Бид бүгдээрээ л сайн үр жимс ургадаг сайн мод байхыг хүсдэг. Мод сайн хөрснөөс ус чийгээ авч, хүчилтөрөгч болон ус чийгийг бий болгож байдгийн адил амийн усны ундарга болсон тэнгэр Эхээс хүлээн авсан үнэ цэнэтэй амийн үнэнийг долоон тэрбум хүнд тунхаглацгаая.