“Ковид-19”-г ялан гарах найдвар тээн 2020 оны дөрөвдүгээр сард би Бурханы сүмийн оюутан сайн дурынхны ASEZ багаас явуулсан “Гараас гарт (Hand to Hand)” хэмээх сайн дурын аянд оролцсон юм. Урам өгөх уг аян нь “Ковид-19”-н улмаас махан биеэр ч ядарч, сэтгэл оюунаар ч ядарч байгаа хүн ард болон вирустэй тэмцэхээр хичээж буй хүмүүст урмын захидал болон бэлгийн багц хүргэх ажил байсан л даа.
Эхлээд ийнхүү урам өгөх бэлгээ орон нутгийн нийгмийн эрүүл мэндийн төвд илгээж, өөрсдийн хүсэл эрмэлзлээ харууллаа. Бид тэгээд ард түмний эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж буй эмнэлгийн ажилчид болон хөл хорионы ажилтнуудад жаахан ч болов тайтгарал, урам дэм өгнө гэдэгт итгэн, урмын үгтэй захидал бичин, амттан шимттэн багцалж боов.
Биднийг нийгмийн эрүүл мэндийн төв дээр очиход хамгаалалтын нүсэр зузаан хувцастай ажилчид халуун наран доор хянах төвийг хамгаалж байлаа. Тэдний барааг зүгээр холоос харахад л бидний хоолой зангирч байлаа.
Дараа нь төд удалгүй нийгмийн эрүүл мэндийн төвийн дэд дарга ирэн, биднийг найр тавин угтаж “Та нар бол урмын захидал, бэлгийн багц хүргэж өгөхөөр ирсэн анхны оюутнууд шүү. Баярлалаа” гэж хэллээ. Түүнийг сонсоод ийм хүнд хэцүү цагт нэг нэгнээ тайвшруулж, урам дэм өгнө гэдэг хичнээн чухал болохыг би ухаарсан юм. Бид мөн олон үйл ажиллагаа маань хязгаарлагдсан ч гэлээ “Хөршөө хайрла” гэсэн Библийн сургаалыг бол тасралтгүй хэрэгжүүлж болох юм байна гэдгийг ухаарсан юм. Тус дэм хэрэгтэй зовж зүдэрсэн хэнд ч бай Бурханы хайрыг бид дуртайяа дамжуулах болно оо. Энэ л бидний хийж чадах хамгийн үнэ цэнэтэй ажил юм даа.