WATV.org is provided in English. Would you like to change to English?
“Ковид-19”-н нөхцөл байдал удаан үргэлжилж, халдварт өвчний аюулын улмаас ард иргэдийн сэтгэл санаа тогтворгүй байна. Мөн олон нийтийг хамарсан арга хэмжээ, үйл ажиллагааг хязгаарласан нь ард иргэдийг хямралд оруулж, бухимдал гомдол ихэссээр. Хүн хүнээ гэх анхаарал халамж, чин сэтгэлийн тусламжийн гар нэн хэрэгтэй байгаа ийм цаг үед Бурханы сүмийн оюутан сайн дурынхны ASEZ баг “Гараас гарт (Hand to Hand)” сэдэвтэй буухиа аян өрнүүллээ. Энэхүү аян нь “Ковид-19” өвчний улмаас зовж зүдэрсэн хүмүүст захидал бичин, “Урмын багц” дамжуулах компанит ажил байв.
Өнгөрсөн 4 сарын 1-нээс эхлэн Гурё их сургууль, Хуниг их сургууль, Пусан их сургууль, Гуанжүгийн Анагаах ухааны их сургууль, Дэгүгийн Дорно дахины анагаах ухааны их сургууль зэрэг Солонгосын их дээд сургуулиудад сурдаг ASEZ-н 2000 гаруй гишүүн (5 сарын 12-ны байдлаар) “Нөхцөл байдал түргэн хуучин хэвэндээ орж, бүх хүний сэтгэлд урин хавар ирнэ гэдэгт итгэж байна”, “Хүнд хэцүү, өвчин зовлонтой үе дуустал хэзээд бид таныг дэмжинэ” гэсэн утгатай захидлуудыг сэтгэл гарган бичиж, уг аянд нэгджээ. “Урмын багц”-д амны хаалт, гар ариутгагч гэх мэт өдөр тутмын хэрэгцээний эд зүйлээс гадна амин дэмээр баялаг ундаа, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, элдэв амттан дүүргэн хийсэн байв. Онлайнаар хичээллэж байгаа оюутан гишүүд нийгмийн хорио цээрийн дүрмийг мөрдөх үүднээс биечлэн уулзалгүй, утсаар ярих эсвэл онлайнаар холбогдон буухиа аянаа явуулж байлаа.
Тэдгээр оюутнуудын сэтгэл шингэсэн уг багц гэртээ ганцаараа тусгаарлагдсан иргэд, гадаад оюутнууд, ганц бие өндөр настнуудад хүрэхээс гадна Үндэсний эрүүл мэндийн төв байгууллага, Солонгосын анагаах ухааны нийгэмлэг, Дэгү хотын эмчилгээний төв гэх мэт улсын эрүүл мэндийн салбаруудад, мөн Эмгэг судлалын төв, Хуасон хотын гамшгийн аюулгүй байдлын удирдах газар, Чанвон хотын “Ковид-19”-тэй тэмцэх тасаг, Гуанжү Намгү дэх гал унтраах газар гэх мэт төр засгийн болон орон нутгийн байгууллагуудын халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэхийн төлөө тэмцэж буй 8200 орчим эмнэлгийн ажилтан, бусад холбогдох хүмүүст хүргэгдсэн байна.
Гадаад орнуудад ч мөн уг буухиа зохиогдож байгаа ажээ. Английн UCA, Лондон Күйнмери их сургууль, Тайландын Рамкамхэн их сургууль, Японы Киото хотын Тачибана их сургууль, Энэтхэгийн ACACS их сургууль, Малайзын IACT, UCSI их сургуулиуд, Перугийн Сан Маркос үндэсний их сургууль, Филиппиний Лагуна мужийн Политехникийн их сургуулийн оюутнууд ч мөн эмнэлгийн ажилтан болон бусад холбогдох хүмүүст захидал бүхий “Урмын багц” илгээн, хүнд хүчир ажилд гар бие зүтгэж байгаад нь талархсанаа илэрхийлсэн байна. Мексикийн Үндэсний автономит их сургууль, АНУ-ын Калифорниа мужийн Мирамар их сургуулийн оюутан гишүүд гэртээ тусгаарлагдсан гадаад оюутнууд болон өвчтөнүүдэд урам өгөх захидлын хамт өдөр тутмын хэрэглээний эд зүйлс шуудангаар илгээсэн байна. АНУ-ын Солт Лейк дэх Коммюнити их сургуулийн оюутан гишүүд мөн бүс нутгийнхаа иргэдийн аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа Солт Лейк Каунтигийн Аюулгүй байдлын газарт сэтгэл шингээн хийсэн гар хийцийн 600 гаруй амны хаалт хүргүүлжээ. Тухайн бүсэд халдварт өвчин хорих ангид тархсаны улмаас байдал хүндхэн байв. Тэндхийн ажилчид ихэд баярлан, “Биднийг ажил албаа гүйцэтгэхэд их тус боллоо” гэцгээж байв.
Оюутан гишүүдийн урам дэмжлэгт урамшсан эмнэлгийн ажилчид болон халдварт өвчинтэй тэмцэж байгаа хүмүүс оюутнуудад хандан талархлын захидал бичиж, шагнаж урамшуулж, баярласан сэтгэлээ илэрхийлж байв. Захидал бүхий “Урмын багц” хүлээн авсан зарим нэг байгууллага, баярласан ажилтан хамт олон, сайн дурынхны зургийг веб хуудсандаа тавьж, ASEZ сайн дурынхны сайхан үйлсэд эерэг хандлагатай байгаа нь илт байв. Солонгосын Ганрын дахь эрүүл мэндийн байгууллагын эмч Ким Сү Мин хэлэхдээ “Коронавирусын нөхцөл байдал удааширч, өвчтөн, иргэд төдийгүй эмнэлгийн ажилтнууд ч цөхөрч байгаа. Оюутнууд маань хичээл номдоо ч төвлөрч чадахааргүй хүндхэн нөхцөл байдалд байгаа хэр нь эмнэлгийн ажилтнуудад захидал илгээн, урам зориг хайрласан болохоор бид их хүч авсан” хэмээн өгүүлэв. Ган Хён Гун ах дүү (Ёнсэ их сургууль) “Би “Ковид-19” өвчний улмаас зовж шаналсан олон хүнд итгэл найдвар, урам зориг өгөхөөр энэхүү буухиа аянд оролцсон л доо. Бид хамтдаа хүчээ нэгтгэвэл бүх хүн энэхүү хүнд цаг үеийг ялан гарна гэдэгт итгэж байна” хэмээн сэтгэлээ уудлав.