Хаях цаг

7,219 үзэлт

Өмнөд Солонгосын Сон Пёны (Sun Peony) хөлөг онгоц 2016 онд 7800 тонн шингэн химийн бодис тээвэрлэн, Тайландаас Тайванийг чиглэн явж байжээ. Гэтэл хар салхи дайрч, ширүүн давалгаанд урд талын ачаа тээшийн хэсэг нь эвдэрч, усанд автаж эхлэв гэнэ. Аргаа барсан далайчид усыг нь шахан зайлуулах гэж янз бүрийн аргаар оролдсон боловч бүтэлгүйтэв. Усан онгоц урдаасаа эхлэн живж гарсан тул ахмад шийдэмгий сонголт хийж, “Жеттисон (Jettison)” хийх тушаал өгөв. “Жеттисон (Jettison)” гэдэг нь живэх эрсдэлтэй тулгарсан хөлөг онгоцыг хөнгөн болгох үүднээс ачаа тээшүүдийг далай руу хаях үйлдлийг илэрхийлдэг нэр томьёо юм.

Тийнхүү 370 тонн ачаа далайд хаясанд хөлөг онгоц аажмаар тэнцвэрээ олж, зорьсон газраа аюулгүй эсэн мэнд хүрчээ. 370 тонн ачаагаа хаясан нь үлдсэн 7400 тонн ачааг төдийгүй багийнхны амь нас, хөлөг онгоцны аюулгүй байдлыг авран хамгаалсан юм.

Бидний амьдралд ч бас хаяж орхих шаардлагатай үе байдаг. Заримдаа хаях ёстой энэ зүйл нь зүгээр нэг материаллаг эд хөрөнгө биш, харин доторх ямар нэг зүйлээ хаяж ангижрах шаардлагатай байдаг. Аливаа юмыг хаях огт амаргүй л дээ. Гэхдээ энэ нь дэндүү чухал зүйлээ авран хамгаалах ухаалаг сонголт байж ч болох юм шүү.