Эерэг бодол, хандлагаар даван туулах нь

12,169 үзэлт

Хүмүүс өвдсөн үедээ тайтгарч, өвчнөө намжаах бодлоор ихэвчлэн бөхийдөг. Гэтэл судалгаагаар бөхийхөөсөө илүү цэх суух нь өвдөлтийг даван туулахад илүү үр дүнтэй болохыг харуулдаг аж.

Үүний учир нь ийм. Нэгдүгээрт, итгэлтэйгээр цээжээ түхийлгэн, цэх суух үед өвдөлт намдахад тустай тестостерон гэх даавар нэмэгддэг байна.

Хоёрдугаарт, хэрэв бөхийх юм бол сэтгэлзүйн хувьд хүний бие аяндаа уг өвдөлтийг даван туулж чадахгүй гэж боддог гэнэ. Эсрэгээрээ өөртөө итгэлтэйгээр суувал аливааг чадна гэдэгтээ хүний бие итгэдэг аж.

Сэтгэлийн зовлон ч адилхан. Сэтгэл нь өвдөж шаналсан үедээ хүн эрүүгээ итгэлтэй гэгч нь дээш өргөх нь толгойгоо гудайлгахаас илүү амарханаар даван туулах боломж олгодог аж.

Эерэг бодол, эерэг хандлагатай байж гэмээнэ бие махбодын болон сэтгэл зүйн бүхий л бэрхшээлийг даван туулж чадна.