Гэрийнхэндээ инээмсэглэ

8,830 үзэлт

“Хүн төрөлхтнөөс өөр инээдэг амьтан байхгүй” гэж Аристотель нэгэнтээ хэлсэн байдаг. Амьтад заримдаа хүний инээж байгааг дуурайн инээж байгаа мэт харагддаг ч үнэндээ тэд жинхэнээсээ инээдэггүй. Тиймдээ ч амьтад хүн шиг эхийн хайр, эцгийн хайр гээд гэр бүлээ гэх хайр байдаг хэр нь гэр бүлийнхэндээ халуун дулаан инээмсэглэл, инээд хөөр гэгч юм өгч чаддаггүй.

Ингээд бодохоор хайртай гэр бүлийнхэндээ төдийгүй бусдад инээмсэглэл, инээд хөөрөө харуулж байгаа нь агуу том ерөөл тавилан ажээ. Инээд хөөр байхгүй бол айл гэр, анги танхим, улс нийгэм аль аль нь уйтгартай, эл хуль байх юм.

Инээд хөөр гэгч зүйл халдварладаг учраас аав нь инээвэл үр хүүхэд нь инээж, үр хүүхдээ инээвэл ээж нь ч инээдэг. Хэн нь эхэлж инээх нь хамаагүй, нэг нь л инээхэд эцэстээ бүгд инээлдэж инээд хөөр болно шүү дээ. Хэн нэгнийг эхэлж инээхийг хүлээгээд байлгүй өөрөө эхлээд нүүр дүүрэн инээмсэглэж байгаарай.

Зөвлөмж
Өглөө босонгуутаа гэрийнхнээ хараад цацартал инээмсэглэ.
Хараад инээд хүрэх зураг юмуу жижигхэн сувинер мэтийг нүдэнд тусах газар тавь.
Гэрийнхнээсээ тусламж хүсэхдээ инээмсэглэж гуй.
Гэрийнхэн чинь тусламж гуйх үед нь инээмсэглэж сонс.
Гэрийнхнээ хараад онц гойд шалтгаангүйгээр инээмсэглэ.
Гэрийнхнээ алдаа эндэл гаргахад нь инээмсэглэн аргадаж тайвшруул.
Гэрийнхэн чинь гадагш гарах үед инээмсэглэн гаргаж өг.
Гэрийнхэн чинь гэртээ ирвэл инээмсэглэн угтаж ав.
Гэрийнхэн чинь ядарсан үед инээмсэглэн халуун дулаанаар аргадаж тайтгаруул.