Малайзын Кенингауд богино хугацаагаар сайн мэдээ тарааж эхлэхээс өмнө би олон ах эгч дүү нараа хайж олоод Сион байгуулагдахыг, тэнд сайн мэдээ цаашид ч тараагдахыг хүсэж байлаа. Тэнгэр Эх маань “Махан биеэр ч, сүнсээр ч эрүүл сайн мэдээний үйлчлэгч олоод, сүм байгуулаарай” гэж ерөөлийн үгээ айлдсан. Манай богино хугацааны тунхаглалын баг Эхийн үгийг биелүүлэх итгэл найдвар өвөрлөн, Малайзын зүүн хэсэгт оршдог Кенингау хотыг зорилоо.
Куала Лумпураас Кенингау руу шууд нислэг байгаагүй тул бид Кота Кинабалу руу нисэж, тэндээсээ Кенингау хүртэл машинаар 100км орчим явах хэрэгтэй болсон юм. Мурий сарий, эгц цавчим уулын замаар 3 цаг гаруй явах зуураа бид олон Католик сүм байгааг харлаа. Тэдний зарим нь сүмийнхээ барилгын хажууд аварга том загалмайтай харагдана. Хурдхан шиг л тэнгэр Эцэг Эхийг гэрчилж, Кенингаугийн хүмүүст үнэний гэрлийг цацруулахсан гэсэн хүсэл надад төрнө.
Тэнгэр Эхийн хэлсэн үг төд удалгүй бодитоор биелэв. Гуч гаруй гэр бүл шинэ амийг хүлээн авч, тэдний найм нь Амралтын өдөр, гурав дахь өдрийн мөргөл тэмдэглэлээ. Манай богино хугацааны тунхаглалын багийнхны буцах сүүлийн өдрийг хүртэл олон гэр бүл тасралтгүй Библи сурч байсан юм.
Кенингау хотод ажилладаг нэг залуу энэ дэлхий дээрх сүмүүд Бурханы хуулийг биш, хүний хууль тушаал дагаж байгааг мэдээд маш их гайхаж, тэгээд яг тийм хүмүүсийнх нь тоонд орчихоод байгаа гэрийнхэндээ санаа зовж, тэдэндээ үнэнийг дамжуулахыг хүсэв. Богино хугацааны тунхаглал дууссан байхад ч хүртэл тэрээр Кота Кинабалугаас Кенингауд ирсэн Сионы гэр бүлүүдтэй цуг шөнө дунд болтол Библи үзсээр байв.
Далан дөрвөн настай тэтгэвэртээ гарсан нэг ах дүү авралын амлалтыг хүлээн авч, бидэнтэй цуг Амралтын өдөр сахив. “Амралтын өдрийг ариунаар сахигтун” гэсэн сургаалыг сонсоод, тэрээр Бурханы үгнээс нэмж хасалгүй яг Библид байгаагаар нь дагадаг сүм рүү ирсэндээ баярлаж байгаагаа ярина. Маргааш нь загалмай нь шүтээн гэдгийг сурчихаад гэрээсээ бүх шүтээнүүдээ гаргаад хаячихаж билээ. Тэр ах дүү мөн сүмийн танилцуулгын киногоор найзууддаа авралын мэдээ тараах гэж хаа хол газар руу ч явсан.
Нэг эгч дүү үнэнийг хүлээж авснаасаа хойш өдөр бүр Библи сурав. Тэрээр Библиэс сурснаа ойлгож байгаа эсэх нь ч мэдэгдэхгүй тийм дуугүй бүсгүй байсан юм. Тэгтэл шүтээний талаар сурсныхаа дараа хүзүүний зүүлтээ тасалж загалмайгаа хаян, Бурханы хууль тушаал дагалаа. Оройн мөргөлийн дараа ажилдаа бага зэрэг хоцорч яльгүй хохирол амссан ч Бурханы ерөөлийг авч чадсан юм чинь энэ юу ч биш харин ч баяртай байгаагаа ярина.
Бурханы үгийг юугаар ч үнэлшгүй гэж үзэн, Бурханы хууль тушаалыг хичээнгүйлэн дагах эрмэлзэлтэй тийм эрхэм нандин сүнснүүдийг бидэнтэй тааруулж өгсөн тэнгэр Эцэг Эхдээ үнэнээсээ талархаж байна. Би ч мөн сайн мэдээний ажлын эхэн үед ядуу тарчиг, танил бус орчин нөхцөлд ч авралын зар тараан, хүүхдүүдээ хайж олоод, Сион байгуулсан тэнгэр Эцэг Эхийнхээ бэрхшээл, зовлон золиосыг өмнөхөөсөө илүү сайн ухаарч авсан билээ.
Кенингау хотын ах эгч дүү нар маань тэнгэр Эцэг Эхийг ухаарч, Бурханы сүмийн багана болох сайн мэдээний эрүүл үйлчлэгч нар болон өснө гэж найдаж байна. Би ч мөн 7 тэрбум хүнд тунхаглах үүрэг даалгавраа гүйцээхийн төлөө инээмсэглэлээр, хайрын сэтгэлээр сайн мэдээ тунхаглана аа.