Хүүхдүүдийнхээ төлөө өдөр шөнөгүй залбиран суугаа тэнгэр Эхийн ач ивээлээр Бопал Сион олон залуучуудтай байх ерөөл авсан газар. Гэрлэсэн ах эгч дүү нарын анхаарал халамжин доор бид зөвхөн авралын зар тараахад болон шинэ ах эгч дүү нарыг угтаж авахад л хамаг анхаарлаа хандуулдаг даа. Тиймээс бид бие биенээ нэн үнэлж хүндэлнэ.
Авралын зар тараахаар цуглахдаа бид тэнгэр Эцэг Эхдээ сайн мэдээний ажил үүргийг биднээр гүйцэлдүүлж өгөөрэй гэж чин сэтгэлээсээ гуйсан юм. Эцэг Эх маань бидний залбирлыг сонсож, олон эрхэм нандин сүнсийг хайж олоход тусалсан. Тэдний дунд Сүшила гэж эгч дүү бий. Эхэндээ түүний хувьд тэнгэр Эхийг хүлээн авах амаргүй байсан ч “Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй, тэр бол бидний эх юм” гэсэн Галат 4:26 ишлэлийг уншаад үг дуугүй толгой дохин үнэнийг хүлээн авсан юм.
Үнэнд итгэлтэй болж, эгч дүү бүх сүм бизнесийн л хэрэгсэл болж байдаг гэсэн бодолтой байдаг нөхөртөө авралын зар тараажээ. Тэгтэл нөхөр нь ч эцэстээ Сионы ах дүү болов. Тэр бол Рави ах дүү. Тэрээр шашны ном их уншдаг гэнэ. Гэвч төгс үнэнийг ололгүй, сүнснийх нь хүсээд байгааг өгч байгаагүй аж. Харин хоёрдугаар Христ, Эх Бурхан гээд Библийн зөгнөлүүд болон зөгнөлийн биелэлтийг сурсныхаа дараа Елохим Бурханы хүүхэд болсон юм. Түүнтэй цуг сайн мэдээ тараахаар гарахдаа би тэнгэр Эцэгийн золиосыг илүү их ухаарах болсон юм. Нас нь явж байгаа болохоор бие султай. Түүнийг хараад тэнгэр Эцэг хэрхэн сайн мэдээ тарааж байсныг нь би төсөөлдөг юм. Рави ах дүү танилууддаа тараасан боловч харамсалтай нь тэд үнэнийг ухаарахгүй татгалзаж байжээ. Тэгсэн ч ах дүү үнэнийг илүү тараахыг хичээж байна. Тэр мөн дээд зэргийн сайхан сэтгэлээр Сионд үйлчилнэ. Цаг хугацаа өнгөрсөн ч ах дүү хэвээрээ л байв.
2014 онд Рави ах дүү Радио станцад нь ажиллаж байхдаа Чанад сайн мэдээ тараажээ. Нэг удаа өөртэй нь хамт очоод Библи илүү гүн гүнзгий зааж өгөх ах дүү байна уу гэж асуув. Чана гэдэг маань Бопал хотоос 650км зайтай газар л даа. Галт тэргээр бол 6 цаг, машинаар бол 4 цаг гаруй давхиад хүрэх газар. Тэгсэн ч бид алс бөглүү бүс нутагт хүртэл ах эгч дүү нараа олно гэсэн бодолдоо бүгд л баяртай байлаа.
Биднийг тэнд очиход 30 орчим хүн үнэнийг сонсохоор хүлээж байв. Тэдний хоёр нь тэнгэрийн хаанчлалд найдан шинэ амийг хүлээн авсан юм. Рави ах дүү ч сэтгэл нь их хөдлөн Чанад гүйцэлдүүлэх Бурханы гайхамшгийг хараад биширнэ. Чанад олдсон ах эгч дүү нарын тоо нэмэгдсээр удаа ч үгүй 8 болов.
Тэдгээр сүнснүүдэд үнэн хүрэх хүртэл мэдээж бэрхшээл, шаналал, золиос байх нь байсан. Алгасал баярын өмнө Чана явах зам түр хугацаанд хаагдсан боловч Эхийн ивээлээр Чанад байсан ах эгч дүү нар маань Алгасал баяр сахихаар Жабалпурт байдаг ойролцоох Сион руу ирсэн юм. Хожим нь Чанад олон сүнс үнэнийг хүлээн авах гээд бэлэн болчихоод хүлээж байгаа гэдэг сайхан мэдээ дуулдав. Эхнэрийнхээ итгэлийг эсэргүүцэж байсан нөхөр нь тэнгэрийн гэр бүл болж, үгийг сэтгэлээсээ хүсэн сурч, сайн мэдээ тараадаг боллоо.
2016 онд Чанад 40 орчим ах эгч дүү үнэн рүү ирсэн гэнэ билээ. Чана явсан богино хугацааны тунхаглалаараа би нэг гэр бүл ч амар олддоггүй гэдгийг мэдэж авсан. Шинээр төрсөн гэр бүлүүд маань маш даруу, авралын мэдээг соёрхсон Бурханд талархах сэтгэлээр дүүрэн байлаа. Чанад одоо ч олон сүнс тэнгэр Эхийн хүүхэд болохоор хүлээж байгаа даа.
Юм бүхнийг удирдан эрхшээж байдаг Эцэг Эхдээ би дахин талархмаар байна. Сайн мэдээний үр дүн тэр даруй гарахгүй байсан ч Эцэг Эх доторх бидний хичээл зүтгэл хоосон ажил болохгүй ээ. Эцэг Эх Бурхан биднийг маш нарийн ажиглан харж, юм бүхэн дээр халамж хайраа үзүүлсээр байгаа. Өнөөдөр ч бас Чана Сионы ах эгч дүү нарынхаа төлөө би залбирч байна. Тэнгэрийн хаанчлал орох хүртэл сайн үр жимс гаргах гэж хичээж зүтгэхээ би огт болихгүй ээ.