WATV.org is provided in English. Would you like to change to English?

Бурхан минь, дахиад нэг хүн аврахыг зөвшөөрөөч

Алекс Пост / АНУ, NJ, Риджвүүд

156 Үзсэн тоо

Тэнгэрийн хаанчлалын найдвар дүүрэн, 2020 он гэх шинэ он ирлээ. Зүүн хойд Америкийн 20 сүм шинэ ондоо Вержини мужийн Ньюпорт Ньюс хотод 21 хоногийн богино хугацааны тунхаглал хийхээр нэгдсэн юм. Аливаа шинэ зуршил төлөвшихөд 21 хоног л ордог гэсэн үг байдаг. Эхийн хүслийг бодоод үзэхээр биднийг дутуу талаа, гунигтай зүрх сэтгэлээ ард хоцорсон 2019 онтой хамт дуусгаж, шинэ 2020 ондоо зөв зуршил, сайн мэдээний зөв сэтгэлтэй болоосой гэсэндээ Эх бидэнд богино хугацааны тунхаглалыг бэлэг болгон соёрхсон гэж санагддаг юм. Цаг үргэлж баяр баясгалан, аз жаргал бидэнд өгч байдаг Елохим Бурхандаа талархаж байна.

Эхний хоёр өдөр тийм ч амар байсангүй. Гурав дахь өдөр нь бид 2020 оны Ерөнхий чуулганы нээлтийн ёслол дээр тэнгэр Эхийн айлдсан үгийг сонссон юм. Тэнгэр Эх биднийг Бурханы тамгыг хурдан дамжуулаарай гэж уриалсан юм. Эхийн энэ үг бидний зүрх сэтгэлийг нэвт сүлбэв. Энэ үеэс үнэхээр гайхамшигт тунхаглал өрнөж эхэллээ. Эхийн айлдсан ёсоор бид шууд л гарч, хүмүүсийн сэтгэлийн үүд хаалгыг тогшиж эхлэв. Хүмүүс сайн мэдээнд чих тавих бүрийд бид Эцэгийн сургаал болох Бурханы тамгыг оргилсон халуун сэтгэлээр бушуухан зааж өгнө.

Намайг авралын зар тарааж эхэлснээс цаг орчмын дараа миний утас дуугарав.

“Бурханы тамга авах хүсэлтэй нэг хүнтэй бид таарлаа.”

“За, би удахгүй очлоо.”

Амийн талх, дарс хүргэж өгөхөөр гэр рүү нь явах замд хүртэл миний утас дахиад л дуугарав. Эх маань зам нээж өгч, үр дүнд нь Бурханы тамгыг авахыг хүсэх хүмүүс нэгээс хоёр, хоёроос дөрөв, дөрвөөс зургаа, наймаас арав гэж нэмэгдсээр нэлээн олон болов. Сүнсний хоол хүргэлт шиг, Бурханы тамгыг дамжуулахаар би тосгоноос тосгонд, хотоос хот руу хар хурдаараа гүйж байлаа. Амийн хоолыг аль болох хурдан хүргэх зуур дахиад л утас дуугарна.

Олон сүнс аврал авахыг харах үнэхээр сайхан хэрэг байлаа. Сайн мэдээний цэргүүд маань тариан талбай руу байнга явж байгаа болохоор нэг сүнс, дахиад нэг сүнс ар араасаа аврал авч, бодит явдлаас сэдэвлэсэн нэг кино санаанд минь оров. Уг киноны гол баатар амь насаа эрсдэлд оруулж, өөрийнхөө талын хүнийг хайж аврахаар байн байн дайны аюултай талбар руу гарна. Тэрээр тэгэх явцдаа Бурханаас “Бурхан минь, дахиад нэгийг, дахиад нэг хүн аврахыг зөвшөөрөөч” гэж гуйж байсан юм. Эцэст нь тэрээр ямар ч зэр зэвсэггүйгээр, ганц ч амь хороолгүйгээр дэлхийн хоёрдугаар дайны цуст талбай дээрээс 75 хүний амийг аварсан юм.

Авралын зар тараан, үхлийн сүнслэг дайнаас нэг нэгээр нь сүнс аврахыг хараад, бид бас Бурхандаа “Эцэг Эх минь дахиад нэгийг, одоо дахиад нэг хүн аврахыг зөвшөөрөөч” гэж залбирсан. Тэгээд нэг сүнс аврагдахаар нь дахиад л өөр бусдыг аврахаар гадагш гарч байсан юм. Кинон дээрх баатар тухайн цагт ердөө ганцхан цэргийг аврахад л зөвхөн анхаарлаа хандуулснаараа олон цэрэг аварч чадсан шиг бид тухайн цагт бас нэгхэн сүнс л аврах гэж чин сэтгэлээсээ хичээж байсан юм.

Бас өөр гайхмаар хэрэг тохиосон. Богино хугацааны тунхаглалын үеэр авралын зар тараах гээд гарахын өмнөхөн Бурхан биднийг онцгойлон энэ хөрш хотод илгээсэн шалтгаан байгаа талаар ярив. Үүний учир нь зэргэлдээх хотод, хаалганы цаана Бурханы хүүхэд тамга авах гээд хүлээж байгаа. Бурхан бидэнд алмааз эрдэнэс бэлдсэн байгаа, тиймээс бид хаалга бүрийг тасралтгүй тогших хэрэгтэй, тэр алмаазыг олох хүртлээ бид болих ёсгүй талаараа ярилцсан юм.

Нэг цагийн дараа багийн маань нэг хүн над руу залгав.

“Бурханыг хүлээн авахыг хүссэн нэг эмэгтэйг оллоо. Түүний нэрийг Диамонд (алмааз) гэдэг юм байна” гэх нь тэр.

Яг түүний дараа бид Сапир (биндэрьяа) эгч дүүгээ олсон. Түүнийг хөтөлсөн эгч дүүгийн нэр Кристал (болор). Бурхан маань үнэхээр л алиа хошин зүйлсийг ч бүтээсэн Нэгэн мөн дөө. Бурхан Иерусалим ариун өргөө босголтыг гүйцээх үнэт эрдэнийн чулуунуудыг олохыг бидэнд зөвшөөрч өгч дээ гэж бодогдов. Энэ цаг мөч тунхаглал гэхээсээ үнэт эрдэнэсийн хайгуул байсан юм. Эцэг Эх биднээр дамжуулан нэг нэгээр нь тэдний духан дээр тамга дарж байв. Нэгдмэл байдал, эв нэгдлээс бий болдог баяр хөөр гэгч зүйл Эхийн өгсөн онцгой бэлэг байсан юм. Нээрээ, мартсанаас баяр хөөр (Joy), эв нэгдэл (Harmony) гэсэн нэртэй эгч дүү нар бий.

Гурван долоон хоногийн богино хугацааны тунхаглал маань ёстой л сэрмээргүй санагддаг зүүд мэт нисэн өнгөрөв. Тайзны ард юм бүхнийг боломжтой болгон, зовлон золиос амсаж байдаг тэнгэр Эцэг Эхдээ л зөвхөн талархах минь. Хэдийгээр ийм агуу золиос хайрыг хүртэх эрх надад байхгүй ч Бурхан тэвчээртэй хандаж, 2020 онд энэ нүгэлтнийг дахин төрүүлж, тэнгэрийн хаанчлалд бэлтгүүлэхийн төлөө ивээлээ соёрхон өгч дээ. Богино хугацааны тунхаглалын эцэст бид аврал авсан хүмүүсийн тоог гаргатал 76 байлаа.

“Эцэг Эх минь дахиад нэгийг, одоо дахиад нэг хүн аврахыг зөвшөөрөөч.”