Анх уулзсан мөчөөс хойш

Оба Мики / Япон, Осака

6,533 үзэлт

Хэдэн сарын өмнө би Токиод байдаг найзаараа дамжуулан Кана гэдэг нэг эмэгтэйтэй уулзсан юм. Яг найзын маань хэлсэн ёсоор бид сайхан нөхөрлөж, анх уулзсан мөчөөс хойш л бид хоёр санаа нийлж байсан л даа. Байн байн уулзаж чадахгүй байсан ч утсаар ярилцан, яг нэг гэр бүл шиг л ойр дотно байлаа. Ийм үзэсгэлэнтэй даруухан сэтгэлтэй байсан болохоор нь түүнийг Бурханы хүүхэд байх гэж би бат итгэж, түүнтэй хамт тэнгэрийн хаанчлал явахыг хүсэж, хоорондоо ярилцах болгондоо түүний сүнс Бурханыг хайж байгааг нь мэдэрсэн юм.

Алгасал баярын өмнөхөн Бурханы золиос хайрыг би түүнд дамжуулъя гэж шийдлээ. Тэгээд Бурханаас ерөөл гуйн залбирч, Токиод хамт хоолонд орохоор түүнтэй цаг товлов. Ажлынх нь хүн ч бас хамт ирлээ. Хооллож дуусаад харихаар галт тэрэг хүлээж байх зуураа би сүнсний маань Эцэг Эх болох Бурхантай уулзсандаа ямар баяртай байдгаа, бидний амьдралд хамгийн чухал зүйл болох Бурханы үгийг тэднийг сонсоно гэж найдаж байгаагаа хэллээ. Токиод ирэхээр нь Бурханы үг нүүр тулж уулзан ярьж өгөхийг хүсэж байгаагаа ч хэлсэн юм. Тэгтэл Кана миний хүсэлтийг хүлээн авч, Алгасал баяр хамт сахина гэдгээ амлалаа. Галт тэргэнд суугаад гэр рүүгээ харих замдаа би үргэлж надтай хамт байж, урам зориг өгч, авралын сайн мэдээг тунхаглах боломж соёрхсон Бурхандаа маш их талархаж байлаа.

Хожим нь би түүн рүү үе үе залгаж, мөнх амийн зам болох Алгасал баярын тухай хэлж өгөв. Хамгийн гайхмаар нь тэрээр баярласандаа бүр нулимс дуслуулж байлаа. Түүнээс гадна тэрээр хамт хооллосон ажлын газрын хүнээ тэнгэрийн хаанчлал хамт явах ерөөл аваач гэж гуйжээ. Би ийм цэвэр ариун, үзэсгэлэнтэй сүнстэй уулзуулсан Бурхандаа дахин дахин талархаж байлаа.

“Ковид-19” цар тахлаас болоод нааш цааш явах амаргүй байсан ч Кана яг Алгасал баярын өмнөх өдөр баяртайгаар шинэ амийг хүлээн авч, амийн баяраа сахисан билээ. Мөргөлийн турш тэрээр тэнгэрийн ерөөлийн үнэ цэнийг ухааран, Бурханы өмнө гэмшин, Бурханд чин сэтгэлээсээ талархаж байлаа. Тэнгэр Эцэг Эхийн хайр ерөөлөөр дүүрч, Бурханыг тунхаглахгүй л бол “Ясаар маань хаагдаж хүрээлэгдсэн шатаж буй гал мэт” гэж хэлж байсан Иеремиа шиг тэрээр найзууд болон танилууддаа Бурханы хайрыг тунхаглаж байлаа. Саяхан тэрээр манай сүмийн гэр бүлтэй хамт Нагояд байдаг нэг танилдаа авралын зар тарааж сайн мэдээний үр жимс гаргасан.

Итгэлийн амьдралаа дөнгөж эхлээд, сайн мэдээний үйлчлэгч болон өсөж байгаа түүний сүнсийг хараад Бурхан баярласан байж таараа. Би ч бас түүнийг хараад их урам авч, сэтгэл их хөдөлдөг. Тэрээр эцсээ хүртэл бидэнтэй хамт байна гэж амласан Бурханы амлалтанд жаахан ч болов хариулж чадах хүүхэд болоосой гэж би залбирч байгаа.

Хэдийгээр олон талаар дутуу дулимаг байсан ч гэлээ бидэнд итгэж, бидний төлөө залбирч, сайн мэдээний үүрэг даалгасан тэнгэр Эцэг Эхдээ талархал, магтаал өргөе. Ах эгч дүү нар маань бүгдээрээ тэнгэр Эхийн үзэсгэлэнтэй нарийн маалинганы чимэглэл болохын тулд итгэлийн зөв замаар алхаж, дэлхийн сайн мэдээний ажлыг аль болох хурдан дуусгаасай гэж би залбирч сууна.