
Өдрийн хамгийн харанхуй цаг бол нар мандахын өмнөх цаг гэлцдэг. Бурхантай уулзахаас өмнөх амьдрал маань яг ийм байсан сан. Хүүхэдтэй болсноос хойш миний амьдралд юм юм тохиолдож, янз янзын юм тулгарч, өөрийгөө үнэлэх үнэлэмж маань алга болж, би гэдэг хүн өдөр бүр стресстэй, уур уцаартай байх боллоо. Төрсөн нутаг Чэжү арал руугаа нүүж очсоны дараа ч хүртэл цөлийн дунд ганцаараа байгаа юм шиг санагддаг байлаа.
Бурханы сүмийнхнээс анх сонссон Библийн үг зурвас гэрэл шиг л санагдав. Библийн зөгнөл хэрхэн яв цав биелж байгааг нь хараад би Бурхан байдаг юм байна гэдэгт итгэн үнэмшиж, баярлаж, тайвширч, Бурхан миний Эцэг Эх юм байна, тэр Бурхан намайг утга учраа болгон хайрладаг юм байна гэдэгт маш их догдолж байлаа.
Энэ үнэ цэнэтэй үнэнийг би гэрийнхэндээ дамжуулахын хүслэн болов. Магадгүй Сионы бүхий л ах эгч дүү нар ингэж хүсдэг байх. Ээждээ, төрсөн дүү нартаа огтхон ч эргэлзэлгүй сайн мэдээ тараагаад үзлээ. Үнэнийг сонсонгуутаа л тэднийг хүлээж авна гэж бодож байтал тэдний байдал харин миний төсөөлж байснаас тэс өөр байв. Ээж, миний дараагийн дүү хоёр намайг яриагаа ч дуусгаагүй байхад толгой сэгсрэв. Талархууштай нь цэргийн албанд байсан отгон дүү маань, хоёр дахь охин дүү маань удаан ирээгүй байсан төрсөн нутагтаа айлчилж ирэх үеэрээ Бурханы хүүхэд болох ерөөл хүртэв. Тэд “Ёстой үнэн” гэцгээж Бурханы хүүхэд болсон ч төд удалгүй Бурханаас холдон явав.
“Гэрийнхнээ л аврах юм сан.” Би тэднийгээ аврахын хүслэн байсан ч яг юу хийхээ мэдэхгүй байлаа.
Намайг үнэн рүү хөтөлсөн үйлчлэгч “Эгч дүү, нэг сүнс аваръя гэвэл эхлээд та өөрөө хайр болон өөрчлөгдөх хэрэгтэй” гэж хэллээ. Зүрх урагдах шиг болсон ч энэ нь надад маш эмзэг тусав. Бэрхшээл саадтай тулгарахаас өмнө би үнэхээр хайр байхгүй өргөс шиг хатуу, айлын ууган охин байсан юм. Надаас болж олон удаа урам нь хугарсан миний дараагийн дүү үгийг минь нааштай хүлээж авахгүй байсанд, мөн бусад төрсөнгүүд маань надаас болж дарамтанд ороод байсанд гайхах юм алга.
“Бурхан бол хайр” шиг би ч бас хайрын хүүхэд болж дахин төрөхийг хүсэх болов. Миний хувьд энэ нь үнэхээрийн хичээл зүтгэл шаардсан чанга ажил байлаа. Учир нь би гэрийнхэнтэйгээ хэзээ ч халуун дулаан ярьж хөөрч үзээгүй юм. Бодохоос аймаар ч би өөрчлөгдөх л хэрэгтэй байлаа. Учир нь гэрийнхний маань зүрх сэтгэл нээгдэж, миний өөрчлөлтөөр дамжуулан үнэнийг хүлээн аваасай гэхээс өөр хүсэх юм алга байлаа.
Өдөр тутмын амьдралдаа би “Тэгээд яачаа вэ” гэх мэт түрэмгий үг хэрэглэхээс татгалзаж, харин ч аядуу зөөлөн ярихыг хичээх болов. “Чамд хэцүү байсан байх даа, их хичээсэн шүү” гэх зэрэг үгийг уруул давуулна гэдэг үнэхээрийн хэцүү байсан л даа. Гэвч анхны оролдлого хийж үзсэнээс хойш хавьгүй амархан боллоо. Төрсөн дүү нараа таагүй аашлахыг нь хараад би өөрийгөө бүр ч илүү бодож, өөр дээрээ л тусган авч байлаа.
Удаан хүлээсний эцэст бэлтгэгдсэн үр жимснүүд гарах нь тэр. 5 жил Сөүлд ганцаараа байсан хоёр дахь дүү маань гэнэт Чэжү рүү нүүж ирэхээр болсноо хэлж, тэр даруй нүүж ирлээ. Би нүүлгэлцэж өгснийхөө дараа нэг урт амьсгаа авчихаад, болгоомжтой гэгч нь дүүгээсээ “Сиондоо дахиж явах уу?” гэж асуув. Ажил алба, хүнтэй харилцах гээд дүү маань ядарсан нь илт “Тэгье” гэж шууд хэллээ. Бурханы үг гэрэл зурсхийх шиг надад мэдрэгдэж байсан шиг дүүд маань бас тэгж байх шиг санагдлаа. Тэрээр өдөр бүр Сион дээр хичээл үзэж, Бурханаар болон ах эгч дүү нараар хайрлуулж, гэрэлтэн махан биеэр ч, сүнсээр ч эрүүл болж байгаа нь илт байв. “Сионд яваад баяр хөөрийг мэдэрч байна” гэж хэлээд дүү маань Бурханы тушаалыг сахиж эхлэн, найзууддаа авралын зар тараахад хичээж эхлэв. Миний баярласныг яана.
Одоо би хэзээ нэг цагт ээж болон бусад дүү нараа бид хоёр хамтдаа Бурхан руу хөтөлнө гэж мөрөөдөж байгаа. Хэрвээ би л хатуу ширүүн зангаа засчихвал манай гэрийнхэн ч тэр, уулзсан хүн бүр хайрын бодит болсон Елохим Бурханыг ухаарч, аврал руу ирнэ гэж итгэж байна. Өнөөдөр ч бас би өөрийгөө эргэн харж залбирдаг. Даруу төлөв эелдэг, зүй бус авирладаггүй, ихэрхдэггүй, бүхнийг тэвчдэг тийм л хайраар өөрчилж өгөөрэй гэж залбирдаг юм.