Хөлийн гишгүүр

Энэ нь еврей хэлээр “Хадом” гэсэн үг бөгөөд англиар “Footstool” гэж орчуулагддаг.
Хөлийн гишгүүр гэж хөл тавьж амраах зориулалттай тавиурыг хэлж байна.

26,094 үзэлт

1. Исаиа 66-р бүлэгт газрыг Бурханы хөлийн гишгүүр гэж тодорхойлсон.

“ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Тэнгэр болбоос Миний сэнтий, газар болбоос Миний хөлийн гишгүүр билээ. Надад зориулж та нар ямар сууц барих юм бэ? Миний амрах газар гэж юу байх вэ?” Иса 66:1

2. Ариунаас ариун газар дахь гэрээний авдрыг Бурханы хөлийн гишгүүр гэж илэрхийлсэн.

“Тэгээд Давид хаан хөл дээрээ босон зогсоод —Ахан дүүс, ард түмэн минь, намайг сонсогтун. ЭЗЭНий гэрээний авдарт зориулан мөн бидний Бурханы хөлийн тавиур болгон амралтын өргөө барих санаа зүрхэнд минь байсан тул би түүнийг барихад бэлтгэсэн билээ.” 1Шас 28:2

“Түүний орших газарт очицгооё. Түүний хөлийн гишгүүрийн хажууд мөргөцгөөе.” Дуу 132:7

3. Дайсан диавол Христийн хөлийн гишгүүр болно.

Эрт дээр үед дайнд ялагч нь ялалтын бэлгэдэл болгож, ялагдагчийн дээрээс гишгэдэг байжээ. Бусад улс оронд эзлэгдсэн хаан тухайн байлдан дагуулагчийн өмнө өвдөг сөгдөх ёстой байв. Байлдан дагуулагч нь ялагдагчийн дээрээс гишгэдэг байсан тул “хөлийн гишгүүр” гэж зүйрлэсэн хэрэг.

“ЭЗЭН миний Эзэнд “Би чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болготол Миний баруун гарт залрагтун” гэв. … ЭЗЭН тангарагласан бөгөөд санаагаа өөрчлөхгүй. “Мелхизедекийн хэргэмийн дагуу Чи мөнхийн тахилч юм” гэв.” Дуу 110:1-4

Дээрх ишлэл нь Мелхизедекийн хэргэмийн дагуу Тэргүүн тахилч болж ирсэн Христийн тухай зөгнөл бөгөөд Христийн дайсан болох диавол хожим Христийн хөлийн гишгүүр болно гэдгийг ийн зөгнөсөн ажээ.