Хайртай гэрийнхнээ халуун цайгаар дайлцгаая!

7,955 үзэлт

Цай бол өрнө дорны аль ч үндэстний уух дуртай унд юм. Цайны гоё тансаг амтыг гаргаж чаная гэвэл цайны ус бэлтгэхээс эхлээд аягалах бүхий л явцад тухайн хүн сэтгэл гаргах ёстой байдаг. Цай чанахад ихээхэн хичээл зүтгэл, цаг зав шаарддаг учраас сайтар шимж уух нь ч мөн хүсүүштэй зүйл билээ.

Цай зарим үед хүмүүсийн харилцааны чухал хэрэгсэл болдог. Аяга цай хамт уухад л ярианы уур амьсгал аяндаа бий болж, улмаар ярилцах явцад бие биенээ ойлгож мэдэх нөхцөл бүрдээд ирдэг.

Энэ сард хайртай гэрийнхэнтэйгээ хамт цай уух цаг гаргаарай. Гэрийнхнээ хүндэт зочин мэт хүлээн авч, сэтгэл гарган цайгаар дайлаад найрсаг яриа өрнүүлэх аваас зүрх сэтгэлээс ч мөн “анхилуун үнэр” ялгарах болно.

Жич
Гэрийнхнийхээ амтанд тааруулж цай эсвэл кофе бэлдэх
Гэртээ байгаа хамгийн гоё аягандаа хийх
Жимс юм уу жигнэмэг хамт бэлдэх
Цай уухдаа соёлтой байх
Дуртай жимсний сиропыг нь цайнд нь хольж өгөх
Цай ууж байхдаа эерэг яриа өрнүүлэх
Ярианд анхаарал төвлөрүүлэхийн тулд телевиз эсвэл гар утсаа хол байлгах
Бага насны хүүхдүүдэд кофеин агуулаагүй ундаа санал болгох