Сиракюз руу нүүснээс хэдэн сар орчмын дараа би үсчний салонд очих хэрэгтэй болсон юм. Тэгээд би интернэтээс манай гэртэй ойр солонгос үсчний салон байгаа эсэхийг хайлаа. Аз болоход манай гэрээс холгүйхэн жилийн өмнө нээгдсэн нэг салон байв. Би утсаар захиалга өгөөд маргааш нь тийшээ очлоо. Би яг цагтаа ирсэн ч үсчин тэндээ алга байв. Нөхөр нь надаас уучлал гуйн, хүлээж байгаарай гээд удалгүй эхнэрээ дагуулж ирэв.
Тэрээр үсийг маань засаж байх зуур бид ойр зуурын юм ярьж, тэгснээ сүмийн талаар яриа дэгдлээ. Тэрээр надаас ямар сүмд явдгийг маань асуув.
“Та ямар нэг байдлаар Бурханы сүмийн талаар сонсож байсан уу? Би Бурханы сүмд явдаг л даа.”
Тэрээр миний үсийг тайрч байснаа гэнэт больж, “Бурханы сүм ээ? Амралтын өдөр сахиж, Алгасал баяр тэмдэглэдэг сүм биш биз?”
Би түүн рүү гайхан хартал тэрээр “Би Солонгост байхдаа тэр сүмд явдаг байсан юм аа. Сүмийн итгэгчид нь үнэхээр эелдэг” гэх нь тэр.
“Та чинь эгч дүү юм уу?”
“Тийм ээ. Хоёр жилийн өмнө амьдрал маань их хэцүү байх үед би Сионд явдаг байсан юм. Та нар сүмээ Сион гэж нэрлэдэг тийм ээ? Харин Америкт ирээд, Солонгост хамт байсан Сионы гэр бүлүүдтэйгээ холбоо бариагүй байгаа. Энд Бурханы сүмээ олж чадахгүй болохоор нэг солонгос сүмд явж байгаа. Яаж ийм юм байдаг байна аа? Би дахиад Бурханы сүмд л явмаар байна.”
Тэрээр нүдэндээ нулимстайгаар цааш ийн ярилаа.
“Надад одоо ч зовлон бэрхшээл бий л дээ. Урьд шөнө ч хүртэл янз янзын юм бодогдож, сайн унтаж чадаагүй юм л даа. Тэгээд л өнөө өглөө хоцорчихлоо. Би ингээд Сионыхоо гэр бүлтэй уулзаад байж байна гэж төсөөлсөнгүй.”
Би ч бас үсчний газар тэнгэрийн гэр бүлтэйгээ таарна гэж бодож байсангүй. Юм бүхэн л кино зохиолд биччихсэн юм шиг болж байлаа. Бурханы төлөвлөгөөнд би бүр гайхав. Энэ үсчний салон руу ирэхээсээ өмнө би “Гэрийнхээ ойролцоо тэнгэрийн гэр бүлээ олоход туслаарай” гэж залбирсан юм. Залбирлын маань хариуг ийм хурдан өгсөн Эцэг Эхдээ үнэхээр талархаж байна.
Дараагийнх нь Амралтын өдрийн орой тэрээр Сионд ирлээ. Эгч дүү ажлаа тараад их яаруу ирсэн болохоор нүүрээр нь нэг үс байв. Гэсэн ч хэдэн жилийн дараа Бурханы энгэрт буцан ирж байгаадаа тэр их амар тайван, баяртай харагдаж байлаа.
Эгч дүү дахиад Библи үзэж эхлэв. Тэрээр үсчнийхээ газар жаахан л зав зай гарах юм бол Библиэс Бурханы хүслийг сурч байгаа. Одоо нөхрийгөө бас танилуудаа Сион руу хөтлөхийг хүсэж байгаа. Түүний энэ хүсэл биелнэ гэдэгт би итгэж байна.
Нэг сүнсийг ч алдалгүй, бүх хүүхдээ олох агуу хайраараа тэр эгч дүүгийн сүнсийг дахин амьдруулж өгсөн Эхдээ баярлалаа.