Сайхан үг хэлээр ярих зуршил

Сун Чэ Ын / Солонгос, Дэгү

7,006 үзэлт

Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн оюутан сайн дурынхны ASEZ баг “Үг ярианы хүчирхийллийг зогсооё” хэмээх компанит ажил өрнүүлнэ гэсэн мэдээ сонстов. Компанит ажлын тухайд тийм сэдэвтэй байна гэж би ерөөсөө төсөөлж байгаагүй л дээ. Учир нь бид бусдыг үг яриагаар хүчирхийлэх ёсгүй гэдэг нь нийтлэг ойлголт гэж бүр багаасаа зурагтай ном, ёс суртахууны ном, олон нийтийн зар сурталчилгаа зэргээр дамжуулаад бүгд сурсан шүү дээ.

Тэгтэл ASEZ-н вебсайтад үүнтэй холбоотой картын мэдээ, видео бичлэг байхыг хараад би их гайхлаа. Хэл амаар доромжлох буюу үг хэлний хүчирхийлэл нь зөвхөн бусдыг харааж зүхэх, шүүмжлэх явдал биш гэдгийг би олж мэдэв. Аливааг бодлогогүйгээр хэтрүүлэн ярих, бусдыг дорд үзэх зэрэг нь бүгд үг ярианы хүчирхийлэл байв. Би өөрөө ч мэдэлгүй ийм төрлийн хүчирхийлэл үйлдэж байсан байж ч магадгүй юм.

Тэгээд би урам зориг өгдөг үгсийн жишээг анхааралтай судалж үздэг боллоо. Тэдгээрийн дундаас “алдаагаа хүлээн зөвшөөрсөн үгс” гэдгийг олох нь тэр. Зөвхөн халуун сэтгэлийн урмын үгс төдийгүй өөрийнхөө алдааг даруухнаар хүлээн зөвшөөрч, уучлал гуйх үг ч хүртэл бусдад урам хүч өгдөг гэдгийг би анх удаа мэдсэн юм.

Миний үг бусдад хэрхэн нөлөөлөхийг би төдийлөн бодолгүй ярьж байжээ. Тийм юм чинь эргээд харахнээ надад бусдын зүрх сэтгэлийг санаандгүйгээр шархлуулсан удаа зөндөө байлаа. Тиймэрхүү хариуцлагагүй хандлага нь үг хэлээр хүчирхийлэх хүчирхийллийг бий болгодог гэдгийг мэдсэн болохоор өөрийгөө өөрчлөхөөр шийдсэн байгаа.

Юуг ч үг хэлээр илэрхийлж болох учраас би хүмүүст тайвшрал, урам зориг хайрласан сайхан үг л дамжуулахсан гэж их хүсэж байлаа. Сайхан үг хэлээр ярих дадал зуршилтай болох зорилго тавьж, өдөрт ядаж нэг удаа, дор хаяж нэг хүнтэй зөөлөн дулаанаар ярилцдаг болов. Ингэж зорилго тавьсныхаа дараа би ердийн хэрэглэдэг үгийнхээ талаар хоёр удаа бодож эргэцүүлж, эерэг үг хэлэхийн тулд хичээсээр л байгаа.

“Үг нь үйлс болон, хожим дадал зуршил болдог” гэсэн үг байдгийн адил хэрвээ би тасралтгүй хичээгээд байвал аяндаа сайн сайхан үг хэлээр ярьж, сайн сайхан үйлс гаргана гэдэгт би итгэж байгаа.