Би ч чамайг шийтгэхгүй

Иох 8:1-11

15,265 үзэлт

Сүмд хүмүүсийг сургаж байсан Есүсийн өмнө хэсэг хүмүүс ирэв. Хуулийн багш нар болон фарисайчууд завхайрч байгаад баригдсан нэгэн эмэгтэйг авч ирсэн нь энэ. Тэд Есүсээс ийн асуув.

““Ийм эмэгтэйчүүд рүү чулуу шидэгтүн” гэж Мосегийн хуульд тушаасан. Харин Та юу гэж хэлэх вэ?”

Тэд Есүсийг буруутгах шалтаг хайхын тулд ийн асуужээ. Хариу хэлэхийг шавдуулж байсан тэдэнд Есүс ам нээн хэлэв.

“Та нарын дундаас нүгэлгүй нь эхлээд энэ эмэгтэй рүү чулуу шид!”

Гэм буруугаа мэдсэн тэд нэг хоёроороо гарч явсаар Есүс өнөөх эмэгтэй хоёр л үлджээ.

Есүс тэр эмэгтэйд аядуу зөөлөн өнгөөр ийн захив.

“Би ч чамайг шийтгэхгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд.”

Нүглээс болж үхэх аюулд ороод арай ядан амиа тээж байсан тэр эмэгтэйд Есүс нэг л зүйл захисан юм. Дахин нүгэл бүү үйлд гэж.

Бурхан өнөө үед биднээс хүсэж байгаа зүйл ч бас үүнтэй адилхан юм. Тэнгэрт урван тэрслэх нүгэл үйлдсэн бид тамын зовлонд унавал зохих байсан боловч Бурхан шийтгэлгүй гэмшлийн цаг мөчийг бидэнд соёрхсон билээ. Ингэж л бидэнд урьдаас тогтсон ялаас чөлөөлөгдөн аврал авах боломж олдсон юм. Хэрэвзээ бид Бурханы ивээлийг умартан амийн зарлиг, хуулийг нь зөрчиж цаашид нүгэл үйлдсээр л байвал Бурхан бидэнд соёрхсон тэнгэрийн хаанчлалын ерөөлөө хурааж авахаас өөр аргагүйд хүрнэ.

Нүглийн мэхлэл бидний сэтгэлийг уруу татах үед, нүгэл үйлдэх зуршил өөрийн мэдэлгүй илрэх үед, биднийг шийтгэлгүй авралын боломж соёрхсон Христийн захиасыг бүгдээрээ санацгаая. Ингэснээр бид нүглээсээ салж ариун итгэлээр тэнгэрийн хаанчлалд орох юм.