Метакогнишн

9,162 үзэлт

Телевизийн нэвтрүүлгээр хичээлдээ сайн хүүхдүүдийн хичээлээ хэрхэн хийдэг онцлогийг нь мэдэх зорилгоор туршилт хийжээ. Тэгэхдээ онц сурдаг болон дунд сурдаг сурагчдыг ялгаад ой тогтоолтын туршилт хийсэн байна. Хоорондоо ямар ч холбоогүй 25 үгийг тус бүр гурван секунд харуулсны дараа хэр сайн цээжилснийг нь шалгахад сурагчдын ой тогтоолт ойролцоо байв. Харин ой тогтоолтын туршилт хийхээсээ өмнө сурагчдаас хэдэн үг тогтоохыг нь урьдчилан асуухад тэдний хариулт ялгаатай байлаа. Онц сурлагатнууд нь хэлсэнтэйгээ бараг ойролцоо, дунд сурдаг сурагчид нь хэлснээсээ зөрүүтэй үг цээжилжээ. Тэд шалгалтан дээр мэддэг юмаа алддаг шиг мэдэхгүйгээ чадна гэж андуурдагтай холбоотой.

Сурагчдын гол ялгаа нь метакогнишн буюу танин мэдэх сэтгэлийн чадавх нь өөр өөр байсантай холбоотой. Метакогнишн (metacognition) гэдэг нь “meta (цаана, давах, дээр)” ба “recognition (танин мэдэх, ухамсар)” гэсэн хоёр үгийн нийлбэр юм. Энэ нь юуг мэдэж, юуг мэдэхгүйгээ ухамсарладаг чадвар юм. Метакогнишн өндөртэй хүмүүс өөрийнхөө мэддэггүй зүйлийг хүлээн зөвшөөрдөг учраас ийм хүмүүс үргэлж сурч мэдэхэд эрмэлзэж хичээж байдаг.

Бид итгэлийн замаар явахдаа өчигдрөөс илүү өнөөдрийг, өнөөдрөөс илүү маргаашийг мөрөөддөг. Сүнсээр өсөх гарааны хувьд ч би бүгдийг мэддэг гэсэн бодлоосоо салах хэрэгтэй. Харин өөрт дутагдалтай зүйл их бий гэдгээ хүлээн зөвшөөрч, Бурханаас хүч чадал болон тусламж хүсвэл удахгүй төлөвшсөн итгэлтэй хүн болох биз ээ.

Сүнсний метакогнишноо дээшлүүлье! Энэ бол итгэлийн онц сурлагатан болох арга юм.