Бардам занг цээрлэ

5,525 үзэлт

Ууланд авирах дуртай хэн бүхний мөрөөдөл болсон Гималай. Харин оргилд нь гарна гэдэг ч амаргүй дээ. Энэ ноён оргил өндрийнхөө хэрээр мэргэжлийн уулчдаас хүртэл тэр хэмжээний нарийн анхаарал шаарддаг. Зам нь бартаатай болохоор осол эндэл ч их гардаг гэнэ.

Гималайд байнга давтагддаг ослуудын 10%-г нь уулнаас унасан осол эзэлдэг. Гэхдээ иймэрхүү осол нь уулын оргилд гарсны дараа их тохиолддог аж. Үүнээс улбаалан “Гималай бардам занг таалдаггүй” гэх үг үүссэн гэдэг.

Ууланд авирсан хүмүүс хэцүү бэрхийг ялж орой дээр нь гарахаараа санаа амарч, айдас түгшүүр нь замхран өөртөө сэтгэл нь ханадаг байна. Гэвч уулын оргил дээрх тэр бардам зан аймшигт ослыг дагуулдаг. Тээр оргил дээр байхдаа ч дараа нь хэрхэх, юу хийх ёстойгоо мартаж болохгүй.

“Тиймээс өөрийгөө зогсож байна гэж бодогч нь уначихгүйн тулд болгоомжил.” 1Кор 10:12

Бид өнөөг хүртэл итгэлийн замаар эсэн мэнд явж ирлээ. Гэвч одоохондоо зам маань дуусаагүй байгаа шүү дээ. Тиймээс авралд бүрэн хүртлээ ямагт сэргэг байх учиртай. Ямар ч байр сууринд хүрсэн бай болгоомжтой байх нь нэн чухал.