Бурханд таалагдах нь

7,183 үзэлт

Хүн ер нь өөрт бахархах зүйл байвал түүнийгээ бусдад гайхуулж, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх гэдэг. Өрөөл бусдад таалагдахыг хүсдэг нь хүний төрөлх мөн чанар болохоор тэр аж.

“Би найм дахь хоногтоо хозлуулсан, израиль үндэстнийх, Бениамин овгийн, еврейгээс төрсөн еврей, хууль ёсны фарисай, идэвх зүтгэлээрээ бол чуулганыг хавчигч, хууль дахь зөвт байдлаар бол өө сэвгүй байв. Гэвч миний хувьд ололт байсан болгоныг би Христийн төлөө хохирол болгон тооцов. Тэр ч байтугай, би Христ Есүс Эзэнээ танин мэдэхүйн хосгүй давуу талын төлөө бүх юмсыг хохирол болгон үздэг. Би Түүний төлөө бүх юмсын хохирлыг амсаж, тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд бөгөөд Хуулиас гардаг өөрийнхөө зөвт байдалтай биш, харин Христэд итгэснээр ирдэг, итгэлд суурилсан Бурханы зөвт байдалтайгаар Түүнд би олдохын тулд юм.” Фил 3:5-9

Элч Паул язгууртан айлд төрж өсөн, өндөр боловсрол эзэмшсэн байсан болохоор түүний хувьд өөрөөрөө бахархах зүйл хичнээн их байсан бол. Харин тэрээр хэзээ ч өөртөө эрдэж, сайрхаж байсангүй. Учир нь тэр өөр Нэгэнд таалагдахыг хүссэн юм. Хүний бус Бурханы таалалд нийцэхийг хүсдэг тэрээр Христийг мэдэх мэдлэгээс ангид алив бүхнийг хог гэж үздэг байжээ.

Бурханд таалагдах амьдрал. Ийм л амьдралын ачаар тэнгэрийн ерөөл хуримтлуулж байгаа бол үүнээс илүү ерөөлтэй амьдрал өөр хаана байна гэж?