Та нар ариун болсон учир

2Шастир 29-р бүлэг

7,556 үзэлт

Ахазыг залгамжилж хаан ширээнд заларсан Хезекиа ариун газрын хаалгуудыг онгойлгон, засварлажээ. Дараа нь тэрээр тахилч нар болон левичүүдийг ирүүлж, тэднийг зүүн талын талбайд цуглуулав.

“Одоо өөрсдийгөө болон эцэг өвгөдийнхөө Бурхан, ЭЗЭНий өргөөг ариусгаж, бузар зүйлсийг ариун газраас гаргагтун.”

Бурханыг умартан, Түүний орших газар руу нуруугаа харуулсан өвөг дээдсийнх нь бузар муугаас болж Бурханы уур хилэн дүрэлзэж Иуда, Иерусалимд гамшиг нүүрлэсэн тул ариун газар цэвэрлэх ажилд яаран орсон байна.

“Израилийн Бурхантай гэрээ байгуулна. Ингэвэл Бурханы дүрэлзсэн уур биднээс эргэх биз. Ард түмэн минь, одоо бүү хайхрамжгүй бай!”

Хаан тушаасан ёсоор левичүүд болон тахилч нар нэгдүгээр сарын эхний өдрөөс 16 хоногийн турш Бурханы ариун газарт байсан бүх бузар зүйлсийг гаргалаа. Энэ ажлыг дуусгаад Хезекиа хотын ноёдыг цуглуулж Бурханы өргөө рүү ирээд бүх Израилийн төлөөх шатаалт тахил ба нүглийн тахил өргөв.

“Та нар одоо өөрсдийгөө ЭЗЭНд ариусган өргөсөн учир ойртон ирж, нядлах тахил болон талархлын өргөлийг ЭЗЭНий өргөөнд авчрагтун.”

Хааны тушаал гармагц чуулган Бурханд өргөх тахилуудыг авчирлаа. Зарим хүмүүс сайн дураараа шатаалт тахил олноор нь авчирч байв. Тахилч нар болон левичүүд хүчээ нэгтгэн тахилуудыг бэлтгэж, ариун газарт Бурханд үйлчлэх ажлууд зөв горимоор явагдаж байлаа.

Нүглээс болж бид Бурханаас холдсон. Энэ холбоог дахин сэргээхэд нэн тэргүүнд Бурханы оршдог ариун газрыг ариусгах явдал ажээ. Тэнгэрт нүгэл үйлдсэн бид Бурханы өмнө цэх зогсъё гэвэл эхлээд Бурханы ариун газар болсон өөрсдийгөө ариусгах хэрэгтэй юм.

Хоёрдугаарт сайн дураараа Бурханд тахил өргөх хэрэгтэй. Бурханы хамгийн их баярладаг тахил бол бидний амнаас авралын мэдээ сонсоод Сион руу ирэх сүнснүүд билээ (Ром 12:1). Бид баяр тэмдэглэн нүглийн уучлал авч, ариусгагдсан учир сүүлд дурдсан ажилд нь хойрго хандахгүй байцгаая.